“Hyundai Motor”-ийн ерөнхийлөгчөөр анх удаа АНУ-ын иргэн томилогдлоо
11 сарын 15, 2024
ХУВААЛЦАХ
- Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч “Hyundai Motor”-ийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлаар Хосе Муноз томилогдлоо.
- Муноз одоогоор “Hyundai”-ийн дэлхийн үйл ажиллагаа хариуцсан захирал, мөн түүний тансаг зэрэглэлийн Genesis брэндийн Хойд Америк дахь үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлаар ажиллаж буй.
Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч “Hyundai Motor”-ийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлаар Хосе Муноз томилогдлоо.
Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч “Hyundai Motor”-ийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлаар Хосе Муноз томилогдлоо.
Муноз одоогоор “Hyundai”-ийн дэлхийн үйл ажиллагаа хариуцсан захирал, мөн түүний тансаг зэрэглэлийн Genesis брэндийн Хойд Америк дахь үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлаар ажиллаж буй.
Испани гаралтай, АНУ-ын иргэн Муноз нь “Hyundai” компанийн анхны Солонгос биш гүйцэтгэх захирал болох юм. Тэрбээр Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan Motor” компанид 15 жил ажилласан бөгөөд 2019 оноос “Hyundai” компанид нэгджээ.
Түүний удирдлага дор “Hyundai”-ийн Хойд Америк дахь үйл ажиллагаа, тэр дундаа Genesis хөгжиж, 2019 оноос хойш борлуулалт 16 хувиар өсөж, өнгөрсөн оны борлуулалтын үзүүлэлт 801,200 автомашинд хүрчээ.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ