- Ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийг хоёр жилийн хугацаанд туршсаны үр дүнд Их Британийн 200 компани уг бодлогыг бүрэн суулгаж, хадгалж үлдэхээр болжээ.
- Уг судалгаагаар ажлын 4 өдөртэй болсноор ажилтнуудын бүтээмж, эрүүл мэндийн байдал, аз жаргал нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан байна.
- Ирланд, Австрали, Шинэ Зеланд, Герман, Португал, Бразил, АНУ, Канад зэрэг дэлхийн компаниуд мөн ажлын 4 өдрийг туршиж, бүгд ижил төстэй эерэг үр дүнд хүрсэн байна.
Ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийг хоёр жилийн хугацаанд туршсаны үр дүнд Их Британийн 200 компани уг бодлогыг бүрэн суулгаж, хадгалж үлдэхээр болжээ. Ингэснээр тус компаниудын 5000 орчим ажилтан цалингийн бууралтгүй, долоо хоногт нэг хоног илүү амрахаар болоод буй.
Туршилтын хөтөлбөрийг Их Британийн 4 Day Week Campaign and Autonomy судалгааны төвөөс явуулсан бөгөөд зургаан сарын турш долоо хоногийн 32 цаг үргэлжилсэн байна.
Судалгаанд оролцсон байгууллагууд бүгд эерэг үр дүнтэй байсан хэмээн Бостоны коллежийн профессор, ажлын 4 өдөртэй долоо хоногийн судалгааны ахлах судлаач Жулиет Шор онцоллоо.
Уг судалгаагаар ажлын 4 өдөртэй болсноор ажилтнуудын бүтээмж, эрүүл мэндийн байдал, аз жаргал нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан байна.
Ирланд, Австрали, Шинэ Зеланд, Герман, Португал, Бразил, АНУ, Канад зэрэг дэлхийн компаниуд мөн ажлын 4 өдрийг туршиж, бүгд ижил төстэй эерэг үр дүнд хүрсэн байна.
Нэмж дурдахад 2022 онд АНУ-ын ажил олгогчдын 14 хувь нь ажлын 4 өдөртэй долоо хоногийг санал болгож байсан бол өнгөрсөн онд 22 хувь болж өссөн болохыг судалгаагаар тогтоожээ.