bnr-0
Кофе гэдэсний эрүүл мэндэд тустай болохыг тогтоожээ
03 сарын 11, 2025
ХУВААЛЦАХ
  • Нэг аяга кофенд олон мянган нэгдэл агуулагддаг бөгөөд эдгээр нь сэтгэн бодох чадварыг сайжруулах, үрэвслийг бууруулах, зүрхний эрүүл мэндийг дэмжих, дасгалын дараах өвдөлтийг багасгах зэрэг олон талын ашиг тустай.
  • Тэгвэл саяхан Nature Microbiology сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаагаар кофе нь гэдэсний ашигтай нянгийн өсөлтийг дэмждэг болохыг тогтоожээ.
  • Судалгааны үр дүнд кофе уудаг хүмүүсийн гэдсэнд L. asaccharolyticus гэх тодорхой нэгэн нян өндөр хэмжээгээр байгааг илрүүлжээ.
Судалгаагаар кофе гэдэсний эрүүл мэндэд тустай болохыг тогтоожээ.

Судалгаагаар кофе гэдэсний эрүүл мэндэд тустай болохыг тогтоожээ. Антиоксидант болон үрэвслийн эсрэг шинж чанартай кофе нь олон төрлийн эрүүл мэндийн ашиг тустай гэдгээрээ алдартай. Тодруулбал, нэг аяга кофенд олон мянган нэгдэл агуулагддаг бөгөөд эдгээр нь сэтгэн бодох чадварыг сайжруулах, үрэвслийг бууруулах, зүрхний эрүүл мэндийг дэмжих, дасгалын дараах өвдөлтийг багасгах зэрэг олон талын ашиг тустай.

Тэгвэл саяхан Nature Microbiology сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаагаар кофе нь гэдэсний ашигтай нянгийн өсөлтийг дэмждэг болохыг тогтоожээ.

Энэхүү судалгаанд судлаачид 22,867 оролцогчийн өтгөний дээжийг шинжилж, кофены гэдэсний бичил биетэнд үзүүлэх нөлөөг судалжээ. Оролцогчдыг "Огт уудаггүй", "Дунд зэрэг хэрэглэдэг", "Их хэмжээгээр хэрэглэдэг" хэмээн ангилсан байна.

Судалгааны үр дүнд кофе уудаг хүмүүсийн гэдсэнд L. asaccharolyticus гэх тодорхой нэгэн нян өндөр хэмжээгээр байгааг илрүүлжээ. Энэ нь кофе уух нь гэдэсний ашигтай нянгийн өсөлтийг дэмжидэг болохыг баталсан үр дүн гарчээ. 

Үүний гол шалтгаан нь кофенд агуулагддаг полифенолууд юм. Хлороген хүчил, кининий хүчил зэрэг нэгдлүүд багтдаг бөгөөд эдгээр нь ашигтай нянгийн өсөлтийг дэмждэг. 
Судалгаагаар полифенол нь пребиотик буюу гэдэсний ашигтай нянгийн хоол тэжээл болж, тэдний өсөлтийг дэмждэг болох нь тогтоогдсон байна. 

"Өдөрт нэгээс хоёр аяга кофе уух нь гэдэсний ашигтай бичил биетүүдийг идэвхжүүлж, урт хугацааны эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэхэд хангалттай" гэж доктор Каплан зөвлөж байна. 

АНУ-ын Хүнс, эмийн удирдлагын газраас (FDA) өдөрт 400 мг-аас ихгүй кофеиныг аюулгүй гэж үздэг бөгөөд энэ нь ойролцоогоор дөрвөн аяга кофетой тэнцэх юм.  

mobile-logo