bnr-0
ОУВС ирэх оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг буурууллаа
10 сарын 23, 2024
ХУВААЛЦАХ
  • ОУВС-аас Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын шинэчилсэн тайланг мягмар гарагт танилцуулж, дэлхийн эдийн засаг 2025 онд 3.2 хувиар өснө хэмээн таамагласан байна.
  • Инфляц 2024 онд жилийн дүнгээр 5.8 хувь байх бол ирэх онд 4.3 хувь болж буурна хэмээн ОУВС-аас мэдэгдлээ.
Олон улсын валютын сан (ОУВС) ирэх оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг буурууллаа. 

Олон улсын валютын сан (ОУВС) ирэх оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг буурууллаа. 

ОУВС-аас Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын шинэчилсэн тайланг мягмар гарагт танилцуулж, дэлхийн эдийн засаг 2025 онд 3.2 хувиар өснө хэмээн таамагласан байна. Энэ нь долдугаар сарын таамаглалаас 0.1 нэгж хувиар буурсан үзүүлэлт юм. 

Харин энэ оны төсөөллийг 3.2 хувьд хэвээр хадгалжээ. Инфляц 2024 онд жилийн дүнгээр 5.8 хувь байх бол ирэх онд 4.3 хувь болж буурна хэмээн ОУВС-аас мэдэгдлээ.

ОУВС өнгөрсөн долоо хоногт дэлхийн өрийн хэмжээ энэ оны эцэс гэхэд 100 их наяд ам.доллар буюу дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 93 хувьд хүрэх төлөвтэй байгаа талаар дурдсан юм.

Тус сан Хятадын энэ оны өсөлтийн төлөвийг 5 хувиас 4.8 хувь болгон бууруулаад буй. Уг бууралт тус улсын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал болон хэрэглэгчдийн худалдан авах чадвар сул зэргээс үүдээд байгаа аж. Харин 2025 оны тус улсын төлөвийг 4.5 хувьд хадгалсан байна.

АНУ-ын энэ жилийн төлөвийг 2.8 хувь болгон дээшлүүлж, ирэх жилийн эдийн засгийн өсөлтийг 2.2 хувь байна хэмээн ОУВС-аас таамаглажээ.   

mobile-logo