- Хятадын энэ оны аравдугаар сарын жижиглэнгийн борлуулалт эрчимтэй өсөж, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт буурсан талаар баасан гарагт гарсан Үндэсний статистикийн товчооны тайлан харуулжээ.
- Хятад улсын жижиглэнгийн борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 4.8 хувиар, аж үйлдвэрлэл 5.3 хувиар тус тус өсчээ.
Хятадын энэ оны аравдугаар сарын жижиглэнгийн борлуулалт эрчимтэй өсөж, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт буурсан талаар баасан гарагт гарсан Үндэсний статистикийн товчооны тайлан харуулжээ. Энэ нь тус улсын эдийн засгийг дэмжих бодлого зарим салбарт үр дүнтэй байгааг харуулж байна хэмээн шинжээчид онцоллоо.
Тус улсын жижиглэнгийн борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 4.8 хувиар, аж үйлдвэрлэл 5.3 хувиар тус тус өсчээ. Харин үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс 3.4 хувиар тэлсэн нь шинжээчдийн таамаглалаас доогуур үзүүлэлт боллоо.
Энэ оны эхний 10 сарын хугацаанд үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс 10.3 хувиар буурсан нь тус улсын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт үргэлжилж байгааг харуулаад буй.
Үндэсний статистикийн товчооны хэвлэлийн төлөөлөгч Фу Линхуй баасан гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Хятад улсын үл хөдлөх хөрөнгийн уналтыг зогсоох амлалтаа дахин илэрхийлжээ.