bnr-0
Дэлхийн банк болон Олон улсын валютын сангийн жилийн чуулга уулзалт болж байна
10 сарын 23, 2024
ХУВААЛЦАХ
  • Төв банкнуудын Ерөнхийлөгч, Сангийн сайд, бизнесийн салбарын төлөөлөгчид, парламентын гишүүд, иргэний нийгмийн байгууллагууд оролцож, дэлхий дахины санхүү, эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэж байна.
  • ОУВС: Дэлхийн эдийн засгийн энэ онд 3.2 хувиар өснө.
  • Дэлхийн банк хөгжлийн байгууллага бол Олон улсын валютын сан хамтын ажиллагааны байгууллага юм.

АНУ-ын Вашингтон хотноо Олон улсын валютын сан, Дэлхийн банкны жилийн чуулга уулзалт энэ өдрүүдэд буюу 2024 оны 10 дугаар сарын 21-нээс 26-ны өдрүүдэд болж байна.

ОУВС-аас Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын шинэчилсэн тайланг мягмар гарагт танилцуулж, дэлхийн эдийн засаг 2025 онд 3.2 хувиар өснө хэмээн таамагласан байна. Энэ нь долдугаар сарын таамаглалаас 0.1 нэгж хувиар буурсан үзүүлэлт юм.

Харин энэ оны төсөөллийг 3.2 хувьд хэвээр хадгалжээ. Инфляц 2024 онд жилийн дүнгээр 5.8 хувь байх бол ирэх онд 4.3 хувь болж буурна хэмээн ОУВС-аас мэдэгдлээ.

Нэгэн зэрэг үүсэн байгуулагдсан Олон улсын валютын сан /ОУВС/, Дэлхийн банк /ДБ/ хоёр өнгөц харахад нэлээд төстэй.

Хоёр байгууллагыг 189 гишүүн орны засгийн газрууд удирдана. Хоёулаа эдийн засгийн асуудлыг шийдэх, гишүүн орнуудын эдийн засгийн хөгжлийн асуудал гол анхаарлаа хандуулдаг.Эдгээр болон бусад ижил төстэй шинжээс гадна ДБ, ОУВС хоёр ялгаатай. Гол ялгаа нь Дэлхийн банк хөгжлийн байгууллага бол олон улсын валютын сан хамтын ажиллагааны байгууллага аж.

Энэ удаагийн жилийн чуулга уулзалтад бусад улс орны Төв банкнуудын Ерөнхийлөгч, Сангийн сайд, бизнесийн салбарын төлөөлөгчид, парламентын гишүүд, иргэний нийгмийн байгууллагууд оролцож, дэлхий дахины санхүү, эдийн засгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж байна.

Монголбанкны Ерөнхийлөгч б.Лхагвасүрэн ОУВС-ийн дэд тэргүүн Кенжи Окумаратай уулзлаа. 

Энэ жилийн чуулга уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн албаны бусад төлөөллийн хамтаар оролцож байгаа бөгөөд уулзалтын үеэр ОУВС-ийн дэд тэргүүн ноён Кэнжи Окамуратай уулзлаа. Талууд уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал болон санхүүгийн зохистой хяналтыг хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.  

mobile-logo