bnr-0
Монголчуудын интернетийн хэрэглээ хурдацтай өсөж байна
09 сарын 30, 2024
ХУВААЛЦАХ
  • Манай улсын үүрэн холбооны идэвхтэй хэрэглэгчдийн тоо 4.8 саяд хүрсэн байна.
  • Дата ба яриаг хослуулан ашигладаг 3.8 сая хэрэглэгч бүртгэлтэй байна.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас үүрэн холбоо ба дата хэрэглээний талаарх статистик мэдээллийг танилцууллаа.

Манай улсын үүрэн холбооны идэвхтэй хэрэглэгчдийн тоо 4.8 саяд хүрсэн байна.

 

 Дата ба яриаг хослуулан ашигладаг 3.8 сая хэрэглэгч бүртгэлтэй байна. Харин зөвхөн дата ашигладаг 372 мянган хэрэглэгч байдаг аж.

Ухаалаг төхөөрөмж хэрэглэгчийн тоо дөрвөн саяд хүрчээ.

Android – 2.6 сая  /64.3 хувь/

IOS – 1.3 сая  /33 хувь /

Бусад – 125 мянга  /3.1 хувь/ тус тус байна.

Үүрэн холбооны нэг хэрэглэгч хоногт дунджаар 7.1 минут утсаар ярьж, сард дунджаар 13 мессэж илгээдэг бол LTE сүлжээнд нэг хэрэглэгч сард дунджаар 14.8 GB дата хэрэглэсэн гэсэн статистик дүн гарчээ.   

mobile-logo