bnr-0
Дэлхийн алтны нөөцийн 20 гаруй хувийг эзэмшдэг БРИКС-ийн орнууд чуулж эхэллээ
1 өдрийн өмнө
ХУВААЛЦАХ
  • БРИКС бүлгийн орнуудаас ОХУ, БНХАУ алтны нөөцөөр тэргүүлжээ.
  • АНУ алтны нөөцөөрөө дэлхийн орнуудаас 8.1 мянган тонн (дэлхийн нөөцийн 3%) -оор тэргүүлж байна.
  • Дайн байлдаантай үеүдэд дэлхийн зах зээл дээр алтны ханш чангардаг зүй тогтолтой. Алтны ханш унци нь 2,750.34 ам.долларт хүрч, дээд түвшнээ дахин шинэчиллээ.

БРИКС-ийн дээд хэмжээний чуулга уулзалт өнөөдөр ОХУ-ын Казань хотод эхэллээ. Энэхүү чуулга уулзалт энэ сарын 22-24-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд уулзалтад БНХАУ, Энэтхэг, Турк, Иран тэргүүтэй 30 гаруй улс оролцож байна.  Дэлхийн том эдийн засагтай БНХАУ, Энэтхэг, ОХУ-ын хооронд худалдааны гол яриа хэлэлцээ явна гэж шинжээчид таамаглаж байна.  Өнөөдөр чуулж эхэлсэн БРИКС-ийн орнууд дэлхийн алтны нөөцийн 20 гаруй хувийг эзэмшдэг.

БРИКС-ийн бүлгийн орнуудад дэлхийн алтны нөөцийн 20 гаруй хувь ноогдож байгаа тухай Дэлхийн алтны зөвлөл мэдээллээ. Тус бүлгийн орнуудаас ОХУ, БНХАУ алтны нөөцөөр тэргүүлжээ.

2024 оны хоёрдугаар улирлын байдлаар дэлхийн нийт алтны нөөц 29.03 мянган тонн болжээ. Үүнээс 6.2 мянган тонн (21.4%) нь БРИКС-ийн орнуудынх бөгөөд Иран, Этиоп улсууд мэдээллээ өгөөгүй байна.

Бриксийн бусад гишүүд Энэтхэг, Саудын Араб, Бразил, Египет, ӨАБНУ, Эмиратад дэлхийн нөөцийн гурван хувь ногдож байна. Энэтхэгийн нөөц 840.76 тонн (БРИКС-ийн 13.5%), Саудын Араб- 323 тонн (5.2%), Бразил- 129.7 тонн (2.1%), Египет- 126.57 тонн (2.03%), ӨАБНУ- 125.44 тонн (2.02%), Арабын нэгдсэн Эмират- 74.5 тонн (1.2%) байгаа юм.

Дэлхийн орнуудаас АНУ 8.1 мянган тонн нөөцтэй (дэлхийн нөөцийн  3%) тэргүүлж байна. Дараагийн байруудад Герман- 3.35 мянган тонн (11.6%), Итали- 2.45 мянган тонн (8.5%), Франц- 2.44 мянган тонн (8.4%) жагсжээ.

БРИКС (англи. BRICS — товчлол Brazil, Russia, India, China, South Africa) — 9 улс хоорондын албан бус холбоо. Үүнд: Бразил, Орос, Энэтхэг, БНХАУ, Өмнөд Африк, Арабын Нэгдсэн Эмират Улс, Иран, Египет болон Этиоп зэрэг улс ордог.

Тус байгууллага (улс орнуудын хамтын нийгэмлэг) 2006 оны 6-р сард (БРИК, BRIC) гэж нэртэй, Петербургийн эдийн засгийн чуулганы үеэр Бразил, Орос, Энэтхэг, Хятад зэрэг 4 орны эдийн засгийн сайд нарын уулзалтаар анх бий болжээ.   

mobile-logo