bnr-0
Сөүлийн орон сууцны үнийн өсөлт удааширч байна
10 сарын 23, 2024
ХУВААЛЦАХ
  • Орон сууцны үнийн нэг жилийн төлөвийг харуулсан индекс есдүгээр сард 119 байсан бол энэ сард 116 болж буурсан хэмээн Солонгосын Төв банк лхагва гарагт мэдэгдэв.
  • Уг индексийн үзүүлэлтийг аравдугаар сарын 8-наас 16-ны хооронд хийгдсэн судалгаанд тулгуурлан гаргасан бөгөөд тус хугацаанд Солонгосын Төв банк бодлогын хүүг 3.25 хувьд хүргэн бууруулсан байна.
Сөүл дэх орон сууцны үнийн өсөлт удааширч байгаа талаар Солонгосын Төв банк мэдэгдээд буй. 

Өмнөд Солонгосын хэрэглэгчдийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд итгэх итгэл он гарснаас хойш анх удаа суларчээ. 

Орон сууцны үнийн нэг жилийн төлөвийг харуулсан индекс есдүгээр сард 119 байсан бол энэ сард 116 болж буурсан хэмээн Солонгосын Төв банк лхагва гарагт мэдэгдэв. Энэ нь тус улсын иргэдийн ирээдүйн орон сууцны үнийн өсөлтийн талаар өөдрөг үзэл суларч байгааг харуулж байгаа аж.

Уг индексийн үзүүлэлтийг аравдугаар сарын 8-наас 16-ны хооронд хийгдсэн судалгаанд тулгуурлан гаргасан бөгөөд тус хугацаанд Солонгосын Төв банк бодлогын хүүг 3.25 хувьд хүргэн бууруулсан байна. Сөүл дэх орон сууцны үнийн өсөлт удааширч байгаа талаар тус банк мэдэгдээд буй. 

Тус улсын хэрэглэгчийн сэтгэл хөдлөлийн ерөнхий индекс 101.7 болж өссөн нь өөдрөг, гутранги үзлийг зааглаж буй 100-гаас өссөн үзүүлэлт юм. 

Солонгосын Төв банк ирэх сард бодлогын хүүг өөрчлөхгүй 3.25 хувьд хадгалах төлөвтэй байгаа аж.   

mobile-logo