bnr-0
“OpenAI” 3.7 тэрбум ам.долларын орлого олж, 5 тэрбум орчим ам.долларын алдагдал хүлээж байна
09 сарын 30, 2024
ХУВААЛЦАХ
  • ChatGPT-г хөгжүүлэгч “OpenAI” компани энэ жил 3.7 тэрбум ам.долларын орлого олж, 5 тэрбум орчим ам.долларын алдагдал хүлээж буйг CNBC баталгаажууллаа.
  • “OpenAI”-ийн баримт бичгийг хянаж үзсэн санхүүгийн мэргэжилтний хийсэн дүн шинжилгээний дагуу тус компани энэ жил ойролцоогоор 5 тэрбум ам.долларын алдагдал хүлээж байгаа нь түлхүү үйлчилгээний зардал, цалин, оффисын түрээстэй холбоотой аж.
Хиймэл оюун ухааны хэрэгслийн тэргүүлэгч хөгжүүлэгч “OpenAI” нь 150 тэрбум ам.долларын санхүүжилтийг бүрдүүлэхээр зорьж байгаа юм.

ChatGPT-г хөгжүүлэгч “OpenAI” компани энэ жил 3.7 тэрбум ам.долларын орлого олж, 5 тэрбум орчим ам.долларын алдагдал хүлээж буйг CNBC баталгаажууллаа.

Тус компани өнгөрсөн сард 300 сая ам.долларын орлого олсон нь өнгөрсөн оны эхэн үеэс 1700 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд ирэх онд 11.6 тэрбум ам.долларын борлуулалт хийх төлөвтэй байгаа талаар нэрээ нууцалсан эх сурвалж мэдээллээ.

Хиймэл оюун ухааны хэрэгслийн тэргүүлэгч хөгжүүлэгч “OpenAI” нь 150 тэрбум ам.долларын санхүүжилтийг бүрдүүлэхээр зорьж байгаа юм.

"Thrive Capital" 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд “Tiger Global” ч мөн нэгдэхээр төлөвлөж байна. 

“OpenAI”-ийн баримт бичгийг хянаж үзсэн санхүүгийн мэргэжилтний хийсэн дүн шинжилгээний дагуу тус компани энэ жил ойролцоогоор 5 тэрбум ам.долларын алдагдал хүлээж байгаа нь түлхүү үйлчилгээний зардал, цалин, оффисын түрээстэй холбоотой аж.   

mobile-logo