- Америкийн хөрөнгө оруулалтын банк Лондонгийн металлын бирж дээр 2025 онд нэг тн зэс 10500 ам доллар, 2026 онд 11000 ам.доллар байна гэсэн төлөв ханш зарлалаа.
- Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл мөн хиймэл оюунд тулгуурласан технологийн компаниудын өсөлт зэсийн үнэ ханшийг өөдрөгөөр төсөөлөхөд хамгийн гол түлхэц үзүүлж байна.
- Ирэх онд хөнгөн цагаан ч гэсэн эрэлт ихтэй байх төлөвтэй байна.
Америкийн хөрөнгө оруулалтын банк аж үйлдвэрийн салбарын өсөлт, ялангуяа өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний салбар дахь үйлдвэрлэлд 2025 оны сүүлийн хагас жилд 200 мянган тн зэс дутагдах төлөвтэй байна гэсэн нийлүүлэлтийн урьдчилсан таамаглал гаргажээ.
Америкийн хөрөнгө оруулалтын банк /UBS / Лондонгийн металлын бирж дээр 2025 онд нэг тн зэс 10500 ам доллар, 2026 онд 11000 ам.доллар байна гэсэн төлөв ханш зарлалаа.
Бид ойрын хоёр жилдээ зэсэн дээр үнийн өөдрөг төсөөлөлтэй байна. Хэдийгээр ханш богино хугацаанд буурах үнийн дарамт байгаа хэдий ч бидний одоо зарлаж байгаа ханшин дээр байна гэдэгт итгэлтэй байна.
Зэсийн бизнес эрхлэгчид өсөн нэмэгдэж байгаа сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл мөн хиймэл оюунд тулгуурласан технологийн компаниудын өсөлт зэсийн үнэ ханшийг өөдрөгөөр төсөөлөхөд хамгийн гол түлхэц үзүүлсэн гэж Америкийн хөрөнгө оруулалтын банкны Хятадын суурь материал хариууцсан захирал Шарон Динг хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагандаа онцолжээ.
Мөн АНУ, ЕХ-ны орнуудын зэсийн эрэлт ч өсөх төлөвтэй байна.
Гэсэн хэдий ч 2024 оны сүүлээр зэсийн баяжмал үйлдвэрлэгч компаниуд бага зэрэг алдагдал хүлээж, нийлүүлэлт бурах төлөв ажиглагдахыг үгүйсгэхгүй байна.
Динг мөн хятадын зах зээлд нийлүүлэх хөнгөн цагаан болон хөнгөн цагааны баяжмалын фьючерсийн дундаж үнэ ирэх онд нэг тн нь 19000 мянган юань , тонн нь 3600 юань байна гэж таамаглаж байна. Нийлүүлэлтийн тасалдалтай холбоотойгоор хөнгөн цагааны үнэ энэ сард түүхэн дээд хэмжээндээ хүрсэн бөгөөд үүнийг хятадын хөнгөн цагааны гол импортлогч Гвинейд экспортон дээр асуудал гарснаас үүдэлтэй, түр зуурын үнийн хөөрөгдөл гэж тайлбарлажээ.