bnr-0
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас кофены үнэ 1997 оноос хойших дээд цэгтээ хүрлээ
11 сарын 27, 2024
ХУВААЛЦАХ
  • Өнгөрсөн даваа гарагт дээд зэрэглэлийн кофе болох Арабикагийг үнэ 3%-иар өссөн бол робустагийн үнэ сүүлийн 30 жилийн хамгийн дээд цэгтээ хүрчээ.
  • Вьетнамын тариалангийн бүс нутаг ган, гачигт нэрвэгдсээр байгаа ба цаашид ч мөн ургацын нийлүүлэлт удаашрах төлөвтэй байна. 
  • Өөр нэгэн том үйлдвэрлэгч Бразил улсад удаан үргэлжилсэн ган гачиг кофены модонд нөлөөлж, мөн л ургац нийлүүлэлт багасах төлөвтэй байна. 
Энэхүү үнийн өсөлт сүүлийн нэг жилийн турш үргэлжилж байгаа бөгөөд даамжирвал зах зээл дэх хэрэглэгчдийн зардалд нөлөөлж болзошгүй хэмээн шинжээчид үзэж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас эспрессоны бэлдэц болон найруулдаг кофены түүхий эдийн нийлүүлэлт хомсдож эхэлсэн. Өнгөрсөн даваа гарагт дээд зэрэглэлийн кофе болох Арабикагийг үнэ 3%-иар өссөн бол робустагийн үнэ сүүлийн 30 жилийн хамгийн дээд цэгтээ хүрчээ.

Дэлхийн робуста кофены үрийн хамгийн том үйлдвэрлэгч нь Вьетнам улс юм. Тус улсад уур амьсгалын өөрчлөлтийн улмаас өнгөрсөн улиралд ургац тааруу байгаа бөгөөд үйлдвэрлэгчид нийлүүлэлтийн хүндрэлтэй тулгараад байгаа юм.

Вьетнамын тариалангийн бүс нутаг ган, гачигт нэрвэгдсээр байгаа ба цаашид ч мөн ургацын нийлүүлэлт удаашрах төлөвтэй байна. 

Өөр нэгэн том үйлдвэрлэгч Бразил улсад удаан үргэлжилсэн ган гачиг кофены модонд нөлөөлж, мөн л ургац нийлүүлэлт багасах төлөвтэй байна. 

Энэхүү үнийн өсөлт сүүлийн нэг жилийн турш үргэлжилж байгаа бөгөөд даамжирвал зах зээл дэх хэрэглэгчдийн зардалд нөлөөлж болзошгүй хэмээн шинжээчид үзэж байгаа юм.  

mobile-logo