bnr-0
БНСУ К-соёлын сургалтын виз олгож эхэлнэ
06 сарын 18, 2024
ХУВААЛЦАХ
  • “К-соёлын сургалтын виз” гэж нэрлэгдсэн энэхүү соёлын визийн хөтөлбөрийг Солонгосын поп соёлд шимтэх дэлхийн хүмүүсийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах үүднээс энэ жил туршилтын журмаар хэрэгжүүлэх аж.
  • БНСУ-ын Санхүү, эдийн засгийн яам жил бүр 30 сая жуулчин татаж, 2027 он гэхэд аялал жуулчлалаас 30 тэрбум ам.долларын орлого олох төлөвлөгөө гаргаад буй. Өмнөд Солонгост зочилсон гадаадын жуулчдын тоо 2021 онд 970,000 байсан бол 2023 онд 11 сая болж өсчээ.
Бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд энэ оны хоёрдугаар хагасаас Сөүлээс бусад хотыг олон улсын аялал жуулчлалын газруудтай холбох нислэгийн шинэ чиглэлүүд нээгдэх аж.

БНСУ К-поп, бүжиг дэглээч, загвар өмсөгч болон Солонгосын соёлын чиглэлээр суралцах хүсэлтэй гадаадын иргэдэд тусгай виз олгохоор болсон тухай даваа гарагт Засгийн газраас нь мэдээлжээ.

“К-соёлын сургалтын виз” гэж нэрлэгдсэн энэхүү соёлын визийн хөтөлбөрийг Солонгосын поп соёлд шимтэх дэлхийн хүмүүсийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах үүднээс энэ жил туршилтын журмаар хэрэгжүүлэх аж.

БНСУ-ын Санхүү, эдийн засгийн яам жил бүр 30 сая жуулчин татаж, 2027 он гэхэд аялал жуулчлалаас 30 тэрбум ам.долларын орлого олох төлөвлөгөө гаргаад буй. Өмнөд Солонгост зочилсон гадаадын жуулчдын тоо 2021 онд 970,000 байсан бол 2023 онд 11 сая болж өсчээ.

Бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд энэ оны хоёрдугаар хагасаас Сөүлээс бусад хотыг олон улсын аялал жуулчлалын газруудтай холбох нислэгийн шинэ чиглэлүүд нээгдэх аж. Тухайлбал, Бусан, Жакарта, Чонжү, Хойд Чунчон муж, Балигийн хоорондох маршрутууд багтаж байна.  

mobile-logo