bnr-0
Холбооны нөөцийн банк бодлогын хүүг 0.5 нэгж хувиар буурууллаа
09 сарын 19, 2024
ХУВААЛЦАХ
  • АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүг 0.5 нэгж хувиар бууруулж, жишиг хүүг 4.75-5 хувийн хооронд байхаар тогтоолоо.
  • Олон улсын валютын сангийн мэдээлснээр 2024 оны наймдугаар сард жилийн инфляцын түвшин дэлхийн хэмжээнд 5.9 хувь гарсан бөгөөд үүнд АНУ зэрэг хөгжилтэй орнуудын дундаж инфляцын түвшин 2.6 хувьд ойртсон нь голлон нөлөөлжээ.
  • Холбооны нөөцийн банкны шийдвэр ам.долларын ханшид шууд хамааралтай ба үүгээр дэлхийн валютын нөөц болон валютын зах зээлд өөрчлөлт орох боломжтой байдаг байна. 
АНУ-ын Холбооны нөөцийн банк цар тахлын үеэс хойш анх удаа бодлогын хүүг бууруулах шийдвэр гаргалаа.

АНУ-ын Холбооны нөөцийн банк цар тахлын үеэс хойш анх удаа бодлогын хүүг бууруулах шийдвэр гаргалаа. Тус улсын инфляц буурч, хөдөлмөрийн зах зээлийг дэмжих үүднээс ийнхүү бодлогын хүүг 0.5 нэгж хувиар бууруулж, жишиг хүүг 4.75-5 хувийн хооронд байхаар тогтоолоо.

Холбооны нөөцийн банкнаас бодлогын хүүгийн түвшнийг өөрчлөх нь ипотекийн зээл, бэлэн мөнгө, бонд, хувьцааны үнэ зэрэгт нөлөөлдөг байна. Зөвхөн АНУ төдийгүй уг шийдвэр дэлхийн эдийн засгийн нөхцөл байдалд хүрэх чадамжтай юм. 

Олон улсын валютын сангийн мэдээлснээр 2024 оны наймдугаар сард жилийн инфляцын түвшин дэлхийн хэмжээнд 5.9 хувь гарсан бөгөөд үүнд АНУ зэрэг хөгжилтэй орнуудын дундаж инфляцын түвшин 2.6 хувьд ойртсон нь голлон нөлөөлжээ.

Холбооны нөөцийн банкны шийдвэр ам.долларын ханшид шууд хамааралтай ба үүгээр дэлхийн валютын нөөц болон валютын зах зээлд өөрчлөлт орох боломжтой байдаг байна. 

“Хөгжиж буй зах зээлүүд ихэнх зээлийг ам.доллароор авдаг, иймд тэд зээлийн хүү болон үндсэн зээлээ ам.доллароор төлөх шаардлагатай байдаг байна. Хэрэв АНУ-ын бодлогын хүүгийн түвшин өөрчлөгдөж байгаа бол зээлийн бүх зардал өөрчлөгдөнө” хэмээн Жоржтауны их сургуулийн Псаросын санхүүгийн зах зээл, бодлогын төвийн захирал Риена Аггарвал CNBC-д өгсөн ярилцлагадаа хэллээ.   

mobile-logo