bnr-0
Халаалтын төлбөр 85 хувиар тавдугаар сараас нэмэгдэнэ
01 сарын 13, 2025
ХУВААЛЦАХ
  • 2025 оны тавдугаар сараас дулааны үнэ 85 хувиар нэмэгдэх нь инфляцыг Төв банкны зорилтот түвшин буюу 6-8 хооронд барихад сөргөөр нөлөөлнө гэсэн таамаглалаа дэвшүүлжээ.
  • Өмнө нь байрны халалтандаа 100 мянган төгрөг төлдөг байсан өрх тавдугаар сараас 185 мянгөн төгрөг төлдөг болно.
  • Өрхийн цахилгааны төлбөр 2024 оны арваннэгдүгээр сараас 30-85 хувиар, ус сувгийн төлбөр энэ оны эхнээс 25 хувиар, дулааны төлбөр таван сараас 85 хувиар нэмэгдэнэ.

Монгол банкнаас гаргасан инфляцын тайланд 2025 оны тавдугаар сараас дулааны үнэ  85 хувиар нэмэгдэх нь инфляцыг Төв банкны зорилтот түвшин буюу 6-8 хооронд барихад сөргөөр нөлөөлнө гэсэн таамаглалаа дэвшүүлжээ.

Тавдугаар сарын 1-15-ны хооронд хуваарийн дагуу орон сууц, аж ахуйн нэгж байгууллагын халаалт зогсдог. Халаат зогсох үетэй давхцуулан дулааны үнийг нэмэх нь иргэдийг “үүнд дасгах бодлого” гэж хардаж болно. Харин есдүгээр сараас халаалт ирэхэд бид 85 хувийн өсөлттэй үнээр дулааны төлбөрөө хийж эхэлнэ. Дулааны төлбөр зах зээлийн бодит үнэлгээндээ хүрч өсөлттэй нэмэгдэж чадалгүй олон жилийн нүүр үзсэн. Ингээд 2024 онд дулаан, цахилгааны үнийг харьцангуй өндөр хувиар хөдөлгөсөн.

Өрхийн цахилгааны төлбөр 2024 оны арваннэгдүгээр сараас 30-85 хувиар, ус сувгийн төлбөр энэ оны эхнээс  25 хувиар, дулааны төлбөр таван сараас ийнхүү нэмэгдэх гэж байна. Суурь төсөөлөлд аж ахуйн нэгжүүдийн цахилгаан, дулааны үнэ нэмэгдэхэд инфляцад үзүүлэх  нөлөөг тусгасан ч хүлээлтээр  дамжаад үнэ эрчимжих эрсдэл үүсэж болзошгүй гэж үзэж байна.  

Ингээд орон сууц, төвийн дулааны нэгдсэн сүлжээнд холбогдсон амины тохилог сууцтай өрхүүд, аж ахуйн нэгжүүд халаалтад авч буй цалинтайгаа харьцуулахад өндөр төлбөр төлж эхэлнэ.   

mobile-logo