- Инфляц 2025 8.8 хувь, 2026 онд 6.0 хувь болж буурах төсөөлөлтэй байна.
- Хүнсний инфляц ирэх улирлуудад алгуур нэмэгдэхээр байна. Үүнд, эдийн засгийн идэвхжил нэмэгдэх, дэлхийн зах зээл дэх хүнсний үнэ өсөх голлон нөлөөлнө.
- Төсвийн тэлэлт, эдийн засгийн идэвхжил нэмэгдэх нь эрэлтийн шалтгаантай инфляцын дарамтыг 2025 онд нэмэгдүүлэхээр байна.
Инфляц ирэх улирлуудад өмнөх төсөөллөөс нэмэгдэн эрчимжиж, 2025 оны сүүлээс алгуур буурах хүлээлттэй байна. Өөрөөр хэлбэл, та бидний авч байгаа цалингийн 8 хувь ердөө үнийн өсөлтөд "идэгдэнэ" л гэсэн үг.
2024 оны арваннэгдүгээр сараас инфляц өсөхөд цахилгааны үнийн өсөлт голлон нөлөөлсний зэрэгцээ дотоод эдийн засгийн сэргэлт, цалингийн өсөлттэй холбоотойгоор үйлчилгээ, түрээс, импортын барааны үнэ хүлээлтээс өндрөөр өссөн нь нөлөөлөв.
Харин энэ онд эдийн засгийн өсөлт үргэлжилж, төсвийн зардал тэлснээр эрэлтийн шинжтэй инфляцын дарамт нэмэгдэх, өрхийн болон аж ахуйн нэгжийн дулааны төлбөр, ус сувгийн үнэ өсөх зэрэг нь шууд болон зардлын сувгаар дамжин инфляцыг нэмэгдүүлэх хүлээлттэй байна. Улмаар инфляц 2025 оны туршид Төв банкны зорилтот интервалыг давж нэмэгдэх бөгөөд оны сүүлээс инфляцын эрч саарч, 2026 онд зорилтот түвшинд хүрч тогтворжихоор байна.
Инфляцын цаашдын төлөв:
• Нийлүүлэлтийн аливаа шок үүсэхгүй;
• АИ-92 шатахууны үнэд өөрчлөлт орохгүй;
• Өрхийн цахилгааны төлбөр өнгөрсөн оны сүүлээр 30-85 хувиар,
ус сувгийн төлбөр 2025 оны эхнээс 25 хувиар, дулааны төлбөр ирэх
оны тавдугаар сараас 85 хувиар тус тус нэмэгдэх зэрэг таамаглалт
нөхцөлүүд дээр үндэслэн суурь төсөөллийг боловсрууллаа.
Инфляцын төсөөлөл өмнөхөөс нэмэгдэнэ. 2025-26 онд харгалзан 8.8 хувь, 6.0 хувь байх төсөөлөлтэй байна. Хүнсний инфляц ирэх улирлуудад алгуур нэмэгдэхээр байна. Үүнд, эдийн засгийн идэвхжил нэмэгдэх, дэлхийн зах зээл дэх хүнсний үнэ өсөх голлон нөлөөлнө. Хүнсний бус инфляцын хувьд мөн өсөх төсөөлөлтэй. Тодруулбал, төсвийн тэлэлт, эдийн засгийн идэвхжил нэмэгдэх нь эрэлтийн шалтгаантай инфляцын дарамтыг нэмэгдүүлэхээр байна. Түүнчлэн, ус суваг, цахилгаан, дулаан зэрэг төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийн өсөлтийн шууд болон дам нөлөө, төгрөгийн ханш алгуур сулрах, гадаад үнэ өсөх зэрэг нь зардлын шинжтэй инфляцын дарамтыг өсгөхөөр байна. Ийнхүү эрэлт болон зардлын шалтгаанаар инфляц ирэх оны эхний хагаст эрчимжиж, ирэх оны сүүлээс инфляцын эрч саарах төсөөлөлтэй байна.
Дунд хугацаанд дотоод эдийн засгийн идэвхжил тогтворжиж, эрэлтийн шалтгаантай үнийн дарамт буурах, гадаад үнэ саарах зэрэг нөлөөгөөр инфляц алгуур буурч, 2026 оны сүүлийн хагаст зорилтын голчийн орчимд тогтворжихоор байна.