bnr-0
Nvidia-ийн гол ханган нийлүүлэгчийн орлого 94 хувиар өслөө
5 цагийн өмнө
ХУВААЛЦАХ
  • Дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгчдийн нэг болох Өмнөд Солонгосын "SK Hynix" компанийн гуравдугаар улирлын орлого 12.7 тэрбум ам.долларт хүрч, дээд түвшнийг тогтоожээ.
  • Улирлын орлого 17.57 их наяд вонд (12.7 тэрбум ам.доллар) хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 94 хувиар өссөн үзүүлэлт юм. 
  • Өмнөд Солонгосын чип үйлдвэрлэгч аварга нь "Nvidia" компанийн гол нийлүүлэгч бөгөөд хиймэл оюун ухааны өсөлтөөс улбаалан ийнхүү амжилттай ажиллаад буй.
Дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгчдийн нэг болох Өмнөд Солонгосын "SK Hynix" компанийн орлого дээд түвшнийг тогтоожээ.

Дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгчдийн нэг болох Өмнөд Солонгосын "SK Hynix" компанийн гуравдугаар улирлын орлого 12.7 тэрбум ам.долларт хүрч, дээд түвшнийг тогтоожээ.

Тус компани энэ оны гуравдугаар улирлын тайлангаа пүрэв гарагт танилцуулсан бөгөөд орлогын өсөлт нь хиймэл оюун ухааны эрэлт хэрэгцээ нэмэгдсэнтэй шууд холбоотой хэмээн онцолжээ. 

Улирлын орлого 17.57 их наяд вонд (12.7 тэрбум ам.доллар) хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 94 хувиар өссөн үзүүлэлт юм. 

Өмнөд Солонгосын чип үйлдвэрлэгч аварга нь "Nvidia" компанийн гол нийлүүлэгч бөгөөд хиймэл оюун ухааны өсөлтөөс улбаалан ийнхүү амжилттай ажиллаад буй.

AI санах ой, ялангуяа дата төвийн хэрэглэгчдийн эрэлт гуравдугаар улиралд ч хүчтэй хэвээр байгаа нь AI чипийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох HBM болон eSSD зэрэг бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх боломжийг олгож байна хэмээн "SK Hynix" мэдэгджээ.   

mobile-logo