- Бид нар НӨАТ-ын 10 хувийг төлж, 2 хувийг буцаан авдаг. Энэхүү хууль хэрэгжсэнээр 5 хувийг төлж, 2 хувиа буцааж авахаар 3 хувийг төлөх юм.
- Хуулийн төслийг хэлэлцэн баталснаар олон нийт бараа таваарыг хямд үнээр худалдаж авч, эдийн засаг эрчимжих боломж бүрдэнэ гэж үзэж байна.
![](/_next/image?url=https%3A%2F%2Fcnbc.mn%2Fassets%2Fnews_thumbnail%2Fa8288a3f-1240-47b5-a458-41628638759c.jpg&w=1080&q=100)
Бид нар НӨАТ-ын 10 хувийг төлж, 2 хувийг буцаан авдаг. Энэхүү хууль хэрэгжсэнээр 5 хувийг төлж, 2 хувиа буцааж авахаар 3 хувийг төлөх юм.
Харьцангуй олон хүн арван хувийг төлөөд 2 хувийг буцаан авдаг системийг дээрэм гэж үзэх нь бий. Мөн өндөр мөнгөн дүнтэй хонжворын сугалааг эсэргүүцэж, харин буцаан олголтын 2 хувиа нэмэгдүүлэхийг шаарддаг ч энэ асуудал шийдэгдэлгүй өнөө хүрсэн.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Ч.Лодойсамбуу, А.Ундраа, Г.Уянгахишиг нарын гишүүд НӨАТ-ийг таван хувь болгох тухай хуулийн төсөл санаачилсан талаараа мэдээлэл өглөө. Уг хуулийн төслийг 2019 онд өргөн барьсан ч хэлэлцэлгүй байсаар, шинэ УИХ-ын дэгийн тухай хуулиар буцаагдсан ч өнөөгийн шинэ парламентын гишүүд хамтран дахин өргөн барьжээ.
Одоогоор 180 мянган ААН бий, түүнээс 81 мянга нь НӨАТ төлөгч бол хувиараа төлөгч 250 мянга байгаагаас 50 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн. Тоо бага байгаа шалтгаан нь НӨАТ хэт өндөр байгаатай холбоотой. Нийт татварын 25 хувийг НӨАТ бүрдүүлж байгаа ба өнгөрсөн жил 5 хувь болгож байсан бол бусад орлогууд нэмэгдэж 3,8 их наядаар багасах биш 1 их наядын орлогоор тасрах байсан. Үүний үр дүнд олон нийт бараа таваарыг хямдаар худалдаж авах, эдийн засаг эрчимжих боломж бүрдэх байсан гэв. Энэ хавар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НДШ болон татварын ачааллыг багасгах ажлыг хийхээр зорьж буй. Энэ хүрээнд НӨАТ-ыг 5 хувь болгох санаачилгыг гаргаж байна. Уг хууль хэрэгжвэл татвар төлөгчдөд төрөөс ирж буй татварын дарамт буурах юм.