- Японы банк санхүүгийн томоохон корпорацууд болох “Mitsubishi UFJ Financial Group”, “Sumitomo Mitsui Financial Group” компани “Toyota Motor” компанид эзэмшиж буй стратегийн хувьцаагаа худалдахаар төлөвлөж байгааг эх сурвалж мэдээллээ.
- Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Corp” нийт 1 их наяд иен буюу нийт хувьцааны 3 хувьтай дүйцэх үнэт цаасыг зах зээлээс эргүүлэн худалдаж авах хөтөлбөрийг өнгөрсөн сарын 8-нд танилцуулсан бөгөөд энэ хүрээнд нэр бүхий банкууд ийнхүү эзэмшиж хувьцаагаа үе шаттай худалдах аж.
- Эдгээр компани хувьцаагаа цөөн жилийн хугацаанд үе шаттайгаар худалдаж, хувьцаа эзэмшлээсээ бүрмөсөн гарах төлөвтэй байгааг нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж мэдээлжээ.
Японы банк санхүүгийн томоохон корпорацууд болох “Mitsubishi UFJ Financial Group”, “Sumitomo Mitsui Financial Group” компани “Toyota Motor” компанид эзэмшиж буй стратегийн хувьцаагаа худалдахаар төлөвлөж байгааг эх сурвалж мэдээллээ. Нийт 1.32 их наяд иен буюу 8.5 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий хувьцааг худалдахаар зэхэж буй нь Японы томоохон корпорацуудын дунд харилцан эзэмшиж буй хувьцааны асар том сүлжээг задлах чиглэлээр хийгдэж буй томоохон алхам болохоор байна.
Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Corp” нийт 1 их наяд иен буюу нийт хувьцааны 3 хувьтай дүйцэх үнэт цаасыг зах зээлээс эргүүлэн худалдаж авах хөтөлбөрийг өнгөрсөн сарын 8-нд танилцуулсан бөгөөд энэ хүрээнд нэр бүхий банкууд ийнхүү эзэмшиж хувьцаагаа үе шаттай худалдах аж.
“Mitsubishi” ойролцоогоор 700 тэрбум иенийн хувьцаа эзэмшдэг бол “Sumitomo Mitsui” 620 тэрбум орчим иенийн үнэлгээ бүхий “Toyota”-ийн хувьцаа эзэмшдэг аж. Эдгээр компани хувьцаагаа цөөн жилийн хугацаанд үе шаттайгаар худалдаж, хувьцаа эзэмшлээсээ бүрмөсөн гарах төлөвтэй байгааг нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж мэдээлжээ.
Японы Засгийн газраас тус улсын томоохон корпорацуудыг харилцан эзэмшиж буй хувьцаагаа худалдаж, үнэт цаасны томоохон сүлжээгээ задлахыг шаардаж буй ч бизнесийн харилцааг бэхжүүлэх зорилгоор олон арван жилийн турш хадгалагдаж буй энэ харилцаа холбоог задлахад удаашралтай байгааг ажиглагчид тэмдэглэж буй.
Өнгөрсөн онд нийт 43 хувиар өссөн “Toyota Motor”-ын хувьцааны ханш он гарсаар нийт 26 хувиар чангараад буй.