bnr-0
БНХАУ-ын нүүрсний импорт 2024 онд түүхэн дээд хэмжээнд хүрэв
01 сарын 13, 2025
ХУВААЛЦАХ
  • 2024 онд Хятад улс нийт 542.7 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх оны 474.42 сая тонноос 14.4 хувиар өсөж, түүхэн дээд амжилт тогтоосон үзүүлэлт боллоо.
  • Энэхүү өсөлтөд олон улсын нүүрсний үнийн бууралт голлон нөлөөлсөн бөгөөд импортын нүүрс дотоодын нүүрснээс хямд өртөгтэй болж, хэрэглэгчдийг импортын нүүрсийг илүүд үзэхэд хүргэжээ.
  • Салбарын шинжээчдийн урьдчилсан таамаглалаар, 2025 онд Хятадын нүүрсний импорт 525 сая тонн болж, бага зэрэг буурах төлөвтэй байна.
2024 оны нүүрсний хэрэглээ 1 орчим хувиар өссөн нь нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдсэнтэй холбоотой аж.

2024 онд Хятад улс нийт 542.7 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх оны 474.42 сая тонноос 14.4 хувиар өсөж, түүхэн дээд амжилт тогтоосон үзүүлэлт боллоо. Энэхүү өсөлтөд олон улсын нүүрсний үнийн бууралт голлон нөлөөлсөн бөгөөд импортын нүүрс дотоодын нүүрснээс хямд өртөгтэй болж, хэрэглэгчдийг импортын нүүрсийг илүүд үзэхэд хүргэсэн байна.

Арванхоёрдугаар сард Хятад 52.35 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11 хувиар өссөн боловч арваннэгдүгээр сард тогтоосон 54.98 сая тоннын дээд түвшнээс бага үзүүлэлт юм.

2024 оны нүүрсний хэрэглээ 1 орчим хувиар өссөн нь нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдсэнтэй шууд холбоотой гэж шинжээчид үзэж байна. Харин үл хөдлөх хөрөнгийн салбарын хямралын улмаас цемент, гангийн эрэлт буурсан байна.

Салбарын шинжээчдийн урьдчилсан таамаглалаар, 2025 онд Хятадын нүүрсний импорт 525 сая тонн болж, бага зэрэг буурах төлөвтэй байна.   

 

mobile-logo