- БНХАУ-ын гаалийн байгууллагаас гаргасан мэдээллийн дагуу арванхоёрдугаар сарын экспорт ам.доллароор өнгөрсөн оны мөн үеэс 10.7 хувиар өсчээ.
- Харин Хятадын импорт тус хугацаанд өмнөх оны мөн үеэс 1 хувиар өссөн нь 1.5 хувиар буурна гэж таамаглаж байсан шинжээчдийн таамгийг няцаалаа.
- Хятадын өнгөрсөн оны эдийн засгийн өсөлтийг экспорт түлхүү дэмжсэн талаар эдийн засагчид дурдаж байна.
БНХАУ-ын өнгөрсөн арванхоёрдугаар сарын гадаад худалдааны үзүүлэлт шинжээчдийн хүлээлтийг давлаа. Тус улсын гаалийн байгууллагаас гаргасан мэдээллийн дагуу арванхоёрдугаар сарын экспорт ам.доллароор өнгөрсөн оны мөн үеэс 10.7 хувиар өсчээ.
Харин Хятадын импорт тус хугацаанд өмнөх оны мөн үеэс 1 хувиар өссөн нь 1.5 хувиар буурна гэж таамаглаж байсан шинжээчдийн таамгийг няцаалаа.
“Юанийн ханш сул байгаатай холбогдуулан гадаад худалдаа ойрын хугацаанд тогтвортой байх төлөвтэй байна” хэмээн Capital Economics-ийн Хятадын эдийн засагч Зичун Хуан онцоллоо.
Түүнчлэн экспортын өсөлтөд болзошгүй тарифын өсөлт түлхүү нөлөөлөөд буй. “Болзошгүй тарифын өсөлт нь гадаад худалдааг бууруулах магадлалтай тул экспортын жилийн хэтийн төлөв тийм ч өөдрөг харагдахгүй байна” хэмээн Санхүү, хөгжлийн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Брюс Панг хэлэв.
Удаан хугацаанд үргэлжилж буй Хятадын үл хөдлөх хөрөнгийн хямралын улмаас дотоодын эрэлт буурч, тус улсын эдийн засаг экспортоос улам хамааралтай болж байна.
Хятадын өнгөрсөн оны эдийн засгийн өсөлтийг экспорт түлхүү дэмжсэн талаар эдийн засагчид дурдаж байна.