bnr-0
АНУ, Их Британи ОХУ-ын газрын тосны салбарт хориг арга хэмжээг чангатгалаа
01 сарын 13, 2025
ХУВААЛЦАХ
  • Энэхүү арга хэмжээ нь Украинд өрнөж буй дайны санхүүжилтийг зогсоох, Оросын батлан хамгаалахын орлогыг багасгах зорилготой юм.
  • Ерөнхийлөгч Жо Байден энэхүү арга хэмжээ нь Оросын эдийн засагт ихээхэн хохирол учруулах боловч АНУ-ын шатахууны үнэ хэдэн центээр өсөж магадгүй аж.
  • АНУ-ын газрын тосны үйлдвэрлэл болон экспорт түүхэн дээд түвшинд хүрсэн тул Оросын газрын тосыг зах зээлээс гаргасан ч үнэ огцом өсөх эрсдэл багассан гэжээ.
Хориг арга хэмжээ 200 гаруй компани, хувь хүн, мөн хэдэн зуун газрын тос тээвэрлэгчийг хамарна.

АНУ болон Их Британи Оросын газрын тосны салбарыг онилсон шинэ, чанга хориг арга хэмжээг зарлалаа. Энэхүү арга хэмжээ нь Украинд өрнөж буй дайны санхүүжилтийг зогсоох, Оросын батлан хамгаалахын орлогыг багасгах зорилготой юм.

Хориг арга хэмжээ 200 гаруй компани, хувь хүн, мөн хэдэн зуун газрын тос тээвэрлэгчийг хамарч байгаа бөгөөд Оросын “Газпром нефть” болон “Сургутнефтегаз” зэрэг эрчим хүчний томоохон компаниудыг шууд онилжээ.

Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Лэмми, “Оросын газрын тосны салбарт хориг тавьснаар дайны санхүүжилтийг танах бөгөөд Путины сан хөмрөгөөс авсан рубль бүр украинчуудын амийг аврахад тусална” гэж мэдэгдсэн байна.

АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен хориг арга хэмжээ нь Оросын нефтийн худалдааг эрсдэлтэй болгож, ялангуяа Москвагийн “сүүдрийн флот” нэртэй далд тээвэрлэлтийн сүлжээг онилохыг зорьж байгааг онцолжээ.

Ерөнхийлөгч Жо Байден энэхүү арга хэмжээ нь Оросын эдийн засагт ихээхэн хохирол учруулах боловч АНУ-ын шатахууны үнэ хэдэн центээр өсөж магадгүй гэсэн байна.

Тэгвэл Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-ын тууштай дэмжлэгт талархал илэрхийлж, эдгээр хориг арга хэмжээг үнэлж буйгаа мэдэгджээ.

Шинжээчдийн үзэж буйгаар дэлхийн газрын тосны зах зээл одоо өмнөхөөсөө илүү тогтвортой болсон. АНУ-ын газрын тосны үйлдвэрлэл болон экспорт түүхэн дээд түвшинд хүрсэн тул Оросын газрын тосыг зах зээлээс гаргасан ч үнэ огцом өсөх эрсдэл багассан гэжээ.

Гэсэн хэдий ч энэхүү хориг арга хэмжээний үр дүн хэрэгжилтээс хамаарна. Шинжээчид АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа эдгээр арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлж, Оросын эдийн засагт бодит дарамт үзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ гэж үзэж байна.   

 

mobile-logo