bnr-0
Улаанбаатараас Лос Анжелес руу хийх нислэг хоёрдугаар сарын нэгнээс эхэлнэ
01 сарын 13, 2025
ХУВААЛЦАХ
  • Анхны нислэгээ нэг сарын дотор эргэж ирэх бол том хүн 3.2 сая, хүүхэд 2.7 сая төгрөг гэсэн тарифаас эхэлж байна.
  • Улаанбаатараас АНУ-ын Лос Анжелес рүү хийх нислэгийг Air China авиакомпани агаарын хөлгөөрөө гүйцэтгэнэ.

Улаанбаатараас АНУ-ын Лос Анжелес рүү хийх нислэгийг "Air China" авиакомпани гүйцэтгэнэ.

2025 оны хоёрдугаар сарын нэгнээс үйлдэж эхлэх энэ нислэг нь Улаанбаатар-Бээжин, Бээжин-Лос Анжелес гэсэн чиглэлтэй. 

Бээжингээс Лос Анжелес чиглэлд хийгдэх нислэгийн үргэлжлэх цаг нь 15 цаг юм байна. Харин Бээжин дээр хүлээлгийн хугацаа найман цаг байна. 

Анхны нислэгээ нэг сарын дотор эргэж ирэх бол том хүн 3.2 сая, хүүхэд 2.7 сая төгрөг гэсэн тарифаас  эхэлж байна. 

 

mobile-logo