- Их Британи нүүрсний хэрэглээг бүрмөсөн халж, нүүрсээр ажилладаг хамгийн сүүлийн цахилгаан станцын үйл ажиллагааг даваа гарагт зогсоолоо.
- Тус улсад аж үйлдвэрийн хувьсгалыг өдөөсөн 142 жилийн түүхтэй Английн төв хэсэгт орших Ратклифф-он-Соар цахилгаан станц ийнхүү сүүлийн ээлжээ даваа гарагт өндөрлүүлээд буй.
- 1990 онд Их Британийн цахилгаан эрчим хүчний 80 орчим хувийг нүүрс хангадаг байсан бөгөөд энэхүү үзүүлэлт 2012 онд 39 хувь хүртэл буурч, 2023 он гэхэд ердөө 1 хувь болжээ.
Их Британи нүүрсний хэрэглээг бүрмөсөн халж, нүүрсээр ажилладаг хамгийн сүүлийн цахилгаан станцын үйл ажиллагааг даваа гарагт зогсоолоо.
Тус улсад аж үйлдвэрийн хувьсгалыг өдөөсөн 142 жилийн түүхтэй Английн төв хэсэгт орших Ратклифф-он-Соар цахилгаан станц ийнхүү сүүлийн ээлжээ даваа гарагт өндөрлүүлээд буй.
Энэхүү алхам нь 2030 он гэхэд бүх эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлэх Их Британийн зорилтод чухал алхам болж байгаа юм.
“Нүүрсний эрин үе дуусаж, 140 гаруй жил манай улсыг эрчим хүчээр хангасан салбарынхнаар бахархаж байна. Чулуужсан түлшний эрин үе дууссан ч шинэ эрчим хүчний эрин үе дөнгөж эхэлж байна” хэмээн тус улсын Эрчим хүчний сайд Майкл Шанкс онцоллоо.
1990 онд Их Британийн цахилгаан эрчим хүчний 80 орчим хувийг нүүрс хангадаг байсан бөгөөд энэхүү үзүүлэлт 2012 онд 39 хувь хүртэл буурч, 2023 он гэхэд ердөө 1 хувь болжээ.
Их Британийн цахилгаан эрчим хүчний талаас илүү хувь нь салхи, нарны эрчим хүч зэрэг сэргээгдэх эх үүсвэрээс үйлдвэрлэдэг бол үлдсэн хувийг байгалийн хий, цөмийн эрчим хүчнээс гарган авдаг байна.