- Махны үнэ энэ өдрүүдэд ерөнхийдөө буурах төлөвтэй байна. Энэ өвөл хатуу өвөл болно гэдэг мэдээллээр малчид малаа төхөөрч, борлуулж байгаа тул нийлүүлэлттэй холбоотойгоор махны үнэ буурах хандлагатай байна.
- Намар ес болон аравдугаар сарын эхэнд хүнсний ногооны үнэ буурч байсан бол одоо эргээд бага зэрэг өсч байна.
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 15 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 25 нэрийн барааны үнэ тогтвортой, долоон нэрийн барааны үнэ буурч, харин эсрэгээрээ дөрвөн нэрийн барааны үнэ өсчээ. Үүнд;
Үнэ буурсан нь:
Хонины мах, ястай (13,031₮)
Үхрийн мах, ястай (16,642₮)
Адууны мах, ястай (12,400₮)
Ямааны мах, ястай (10,667₮)
Монгол лууван (2,600₮)
Байцаа (2,276₮)
Алим, фүжи (7,155₮)
Үнэ өссөн нь:
Ургамлын тос (6,008₮)
Хонины мах, цул (14,220₮)
Манжин (3,120₮)
Сонгино (3,500₮)
Махны дундаж үнэ; хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.85 хувиар буюу 111 төгрөгөөр буурсан, хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.79 хувиар буюу 111 төгрөгөөр өссөн байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.13 хувиар буюу 22 төгрөгөөр буурсан, үхрийн цул мах нэг килограмм мах дунджаар 19,376 төгрөг байна. Адуу, ямааны ястай махны үнэ бага зэрэг энэ хугацаанд буурчээ.
Үнэ нь тогтвортой :
Алтан тариа задгай, дээд (3,087₮)
Алтан тариа задгай, 1-р зэрэг (2,412₮)
Алтан тариа савласан, дээдийн дээд (4,009₮)
Алтан тариа савласан, дээд (3,113₮)
Алтан тариа савласан, 1-р зэрэг (2,348₮)
Алтан тариа савласан, 2-р зэрэг (1,534₮)
Сүү ХК 1л (4,500₮)
Сүү ХК 05л (2,233₮)
Задгай сүү (3,175₮)
Тараг, Цөцгийтэй (4,033₮)
Атар талх (2,446₮)
Зууван чех (3,172₮)
Цагаан будаа (4,739₮)
Шар будаа (3,617₮)
Цөцгийн тос (9,333₮)
Ногоон цай, Гүрж (3,930₮)
Элсэн чихэр (4,980₮)
Үхрийн мах, цул (19,376₮)
Монгол төмс (1,390₮)
Өндөг, ОХУ (626₮)
Дизель түлш (3,140₮)
Аи-95 (3,910₮)
Аи-76, 80 (2,345₮)
Аи-92, 93 (2,390₮)
Газ (1,790₮)