Амттан үйлдвэрлэгч Mars компани Pringles-ийг 36 тэрбум доллароор худалдан авахаар боллоо
08 сарын 16, 2024
ХУВААЛЦАХ
- Mars компани Pringles чипсний брэндийг эзэмшдэг Kellanova компанийг 36 тэрбум ам.доллароор худалдан авахаар болжээ.
- Mars компанийн харъяанд M&Ms, Snickers, Twix, Skittles, Orbit зэрэг алдартай амттаны брэндүүд багтдаг.
- Ийнхүү Kellanova компанийг өөрийн болгосноор Pringles, Cheez-It зэрэг чипсийг эгнээндээ нэгтгэж байна.
Mars компанийн гүйцэтгэх захирал Пол Байрак “Бид шоколадан амттан болон чипсний зах зээлийг цаашид тогтвортойгоор хөгжүүлэх том боломжийг атгаж чадлаа” хэмээсэн байна.
Амттан үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Америкийн Mars компани Pringles чипсний брэндийг эзэмшдэг Kellanova компанийг 36 тэрбум ам.доллароор худалдан авахаар болжээ.
Mars компанийн харъяанд M&Ms, Snickers, Twix, Skittles, Orbit зэрэг алдартай амттаны брэндүүд багтдаг бөгөөд ийнхүү Kellanova компанийг өөрийн болгосноор Pringles, Cheez-It зэрэг чипсийг эгнээндээ нэгтгэж байна.
Mars компанийн гүйцэтгэх захирал Пол Байрак “Бид шоколадан амттан болон чипсний зах зээлийг цаашид тогтвортойгоор хөгжүүлэх том боломжийг атгаж чадлаа” хэмээсэн байна.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ