Аравдугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856 төгрөг байв
11 сарын 05, 2024
ХУВААЛЦАХ
- Монголбанк 10 дугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа .
- Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Монголбанк 2024 оны аравдугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны аравдугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ