bnr-0
Coca-Cola”-ийн хоёрдугаар улирлын борлуулалтын орлого 12.36 тэрбум ам.долларт хүрлээ
07 сарын 24, 2024
ХУВААЛЦАХ
  • “Coca-Cola” компанийн энэ жилийн хоёрдугаар улирлын борлуулалтын орлого 12.36 тэрбум ам.долларт хүрч, шинжээчдийн хүлээлтийг давсан бөгөөд жилийн хоёр дахь хагасын хэтийн төлөвийг дээшлүүллээ.
  • Ази Номхон далай, Латин Америкийн бүс нутагт эрэлт ихэссэнтэй холбогдуулан “Coca-Cola”-ийн хийжүүлсэн ундааны салбарын борлуулалт 3 хувийн өсөлтийг үзүүлжээ.
  • Олон улсын зах зээл дэх инфляцын өсөлтөөс үүдэн “Coca-Cola”-ийн бүтээгдэхүүнүүдийн үнэ өмнөх оны мөн үеэс 9 хувиар өсөөд буй.
Ази Номхон далай, Латин Америкийн бүс нутагт эрэлт ихэссэнтэй холбогдуулан “Coca-Cola”-ийн хийжүүлсэн ундааны салбарын борлуулалт 3 хувийн өсөлтийг үзүүлжээ.

“Coca-Cola” компанийн энэ жилийн хоёрдугаар улирлын борлуулалтын орлого 12.36 тэрбум ам.долларт хүрч, шинжээчдийн хүлээлтийг давсан бөгөөд жилийн хоёр дахь хагасын хэтийн төлөвийг дээшлүүллээ. 

Уг өсөлтийг “Coca-Cola” компанийн зүгээс дэлхий даяар нэмэгдэж буй эрэлттэй холбон тайлбарлаад буй. Тус компани 2024 оны орлогын өсөлтийн төлөвийг 4-5 хувиас 5-6 хувь хүртэл өсгөсөн аж. 

Ази Номхон далай, Латин Америкийн бүс нутагт эрэлт ихэссэнтэй холбогдуулан “Coca-Cola”-ийн хийжүүлсэн ундааны салбарын борлуулалт 3 хувийн өсөлтийг үзүүлжээ. Тус компанийн жимсний шүүс, сүүн бүтээгдэхүүн, ургамлын гаралтай ундааны бизнес 2 хувиар өссөн байна. Харин ус, кофе, цай үйлдвэрлэлийн хэлтэс савласан усны эрэлт буурснаас үүдэн мэдэгдэхүйц өсөлтийг үзүүлж чадаагүй аж.

Олон улсын зах зээл дэх инфляцын өсөлтөөс үүдэн “Coca-Cola”-ийн бүтээгдэхүүнүүдийн үнэ өмнөх оны мөн үеэс 9 хувиар өсөөд буй. 

Мягмар гарагийн өглөөний арилжаагаар тус компанийн хувьцааны ханш 1 орчим хувиар өссөн үзүүлэлттэй байна.   

mobile-logo