- Европын Холбооны шинэ автомашины борлуулалт наймдугаар сард 18.3 хувиар буурч, сүүлийн гурван жилийн хамгийн доод түвшинд хүрлээ.
- Герман, Франц, Итали зэрэг томоохон зах зээлд шинэ автомашины болон цахилгаан автомашин борлуулалт огцом буурсан талаар салбарын холбогдох байгууллага пүрэв гарагт мэдэгдлээ.
- Зөвхөн Европын Холбоо гэлтгүй АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч "Tesla"-ийн наймдугаар сарын борлуулалт 43.2 хувиар, Хятадын "SAIC Motor" 27.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Европын Холбооны шинэ автомашины борлуулалт наймдугаар сард 18.3 хувиар буурч, сүүлийн гурван жилийн хамгийн доод түвшинд хүрлээ. Герман, Франц, Итали зэрэг томоохон зах зээлд шинэ автомашины болон цахилгаан автомашин борлуулалт огцом буурсан талаар салбарын холбогдох байгууллага пүрэв гарагт мэдэгдлээ.
Тус тайлангийн дагуу цахилгаан автомашины борлуулалт дөрөв дэх сардаа дараалан буурч байгаа бөгөөд Европын автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос цаашдын уналтаас сэргийлэхийн тулд "яаралтай арга хэмжээ" авахыг шаардаж байна.
Түүнчлэн Европын Холбооны бүрэн цахилгаан автомашины борлуулалт наймдугаар сард 43.9 хувиар буураад буй. Үүнд Европын хамгийн том цахилгаан машины зах зээл болох Германд бүрэн цахилгаан автомашины борлуулалт 68.8 хувиар, Францад 33.1 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.
Зөвхөн Европын Холбоо гэлтгүй АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч "Tesla"-ийн наймдугаар сарын борлуулалт 43.2 хувиар, Хятадын "SAIC Motor" 27.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Герман улс зах зээлээ сэргээхийн тулд есдүгээр сард компаниудын цахилгаан автомашины борлуулалтын татварыг 40 хүртэлх хувиар хөнгөлөхөөр болжээ.