Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийг судалж байна
06 сарын 13, 2025
ХУВААЛЦАХ
- НЗДТГ-аас хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн зориулалттай барилга байгууламжийг түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэхээр ажиллаж байна.
- Одоогоор хоёр иргэн, дөрвөн аж ахуйн нэгж, байгууллагаас санал хүлээн авчээ.
- 2025-2026 оны хичээлийн жил эхлэхээс өмнө боломжит гэрээ байгуулахыг зорьж байгаа аж.

Ялангуяа шинэ суурьшлын бүс, сургууль, цэцэрлэг цөөхөн байршлуудад энэ үйл ажиллагааг эхлүүлж байгаа юм.
Хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн зориулалттай барилга байгууламжийг түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэхээр НЗДТГ-аас ажиллаж байна. 2025-2026 оны хичээлийн жил эхлэхээс өмнө сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах үүднээс тус ажлыг зохион байгуулж байгаа аж.
Ялангуяа шинэ суурьшлын бүс, сургууль, цэцэрлэг цөөхөн байршлуудад энэ үйл ажиллагааг эхлүүлж байгаа юм. Тодруулбал, долоон байршилд санхүүгийн түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх хэлцлийг зарлаж, хоёр иргэн, дөрвөн аж ахуйн нэгж, байгууллагаас санал хүлээн авсан.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ