bnr-0
Сингапурын инфляц 4 жилийн доод түвшинд хүрлээ
03 сарын 24, 2025
ХУВААЛЦАХ
  • Сингапурын хэрэглээний үнийн индекс өнгөрсөн хоёрдугаар сард жилийн дүнгээр 0.9 хувиар өсөж, сүүлийн дөрвөн жилийн доод түвшинд хүрлээ.
  • Орон сууц, хувийн тээврийн хэрэгсэл зэргийг хасаж тооцдог үндсэн инфляц 0.6 хувьтай гарав.
  • Сингапурын ДНБ 2024 онд 4.4 хувиар өсөж байсан бол энэ онд 1-3 хувьд хүрч буурах төлөвтэй байна.
Сингапурын ДНБ 2024 онд 4.4 хувиар өсөж байсан бол энэ онд 1-3 хувьд хүрч буурах төлөвтэйг мэдэгдэж байна.

Сингапурын хэрэглээний үнийн индекс өнгөрсөн хоёрдугаар сард жилийн дүнгээр 0.9 хувиар өсөж, сүүлийн дөрвөн жилийн доод түвшинд хүрсэн талаар тус улсын Статистикийн газраас мэдээллээ. Өнгөрсөн нэгдүгээр сард инфляц жилийн дүнгээр 1.2 хувьтай байсан юм.

Орон сууц, хувийн тээврийн хэрэгсэл зэргийг хасаж тооцдог үндсэн инфляц 0.6 хувьтай гарсан бол нэгдүгээр сард 0.8 хувиар хэмжигдэж байв.

Сингапурын инфляц ийнхүү нам дор түвшинд тогтвортой хадгалагдаж байгаа нь тус улсын мөнгөний бодлогыг 2020 оны нэгдүгээр сараас хойш анх удаа сулруулахад хүргээд буй бөгөөд инфляц тооцоолсноос илүү эрчимтэй буурч байгаа нь нөгөө талд эдийн засгийн өсөлт удааширч байгааг илтгэж буй юм.

Сингапурын Мөнгөний газраас инфляцыг 2025 онд 1.5-2.5 хувьд хэлбэлзэнэ гэж үзэж буй. 2024 онд эл үзүүлэлт 2.4 хувьтай тэнцэж байсан юм. Тэгвэл Сингапурын ДНБ 2024 онд 4.4 хувиар өсөж байсан бол энэ онд 1-3 хувьд хүрч буурах төлөвтэй байна.   

mobile-logo