bnr-0
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр эхэлнэ
11 сарын 05, 2024
ХУВААЛЦАХ
  • Мэргэжилтнүүдийн урьдчилан таамагласан дүнгээр гол хоёр намаас дэвшиж байгаа гишүүдийн дунд ойрын жилүүдэд байгаагүй өрсөлдөөнтэй сонгууль болно гэж үзэж байна.
  • Энэ өдөр АНУ-ын иргэд Ерөнхийлөгчөөс гадна Конгрессын гишүүдийг давхар сонгоно.
  • Сонгуулийн үр дүнгээс шалтгаалж дэлхийн хөрөнгийн зах зээл савлах төлөвтэй байна.
Сонгуулийн үр дүнгээс шалтгаалж дэлхийн хөрөнгийн зах зээл савлах төлөвтэй байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр эхэлнэ. Ихэнх мужид санал хураалтын байрууд орон нутгийн цагаар 07:00-09:00 хооронд буюу Улаанбаатарын цагаар 20:00-22:00 цагт нээгдэнэ. Харин санал хураалт мужуудаасаа хамаарч орон нутгийн цагаар 19:00-23:00 цагт хаагдах юм.

Мэргэжилтнүүдийн урьдчилан таамагласан дүнгээр гол хоёр намаас дэвшиж байгаа гишүүдийн дунд ойрын жилүүдэд байгаагүй өрсөлдөөнтэй сонгууль болно гэж үзэж байна. Камала Харрисын Ардчилсан Нам либерал үзэл баримтлал, иргэний эрх, эрх чөлөөг хангаж, нийгмийн хамгааллыг сайжруулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чиглэдэг. Харин Доналд Трампын Бүгд Найрамдах Нам татварыг бууруулж, Засгийн газрыг цомхотгох, мөн цагаачлал, үр хөндөлтийг хязгаарлах бодлого явуулдаг.

Энэ өдөр АНУ-ын иргэд Ерөнхийлөгчөөс гадна Конгрессын гишүүдийг давхар сонгодог. АНУ-ын Конгресс нь 435 суудалтай Төлөөлөгчдийн танхим, 100 суудалтай Сенатын танхимаас бүрддэг. Эдгээр танхим хуулиудыг баталж, Цагаан ордны үйл ажиллагааг хянах, шаардлагатай бол хориг тавих эрх мэдэлтэй.

Сонгуулийн үр дүнгээс шалтгаалж дэлхийн хөрөнгийн зах зээл савлах төлөвтэй байна. АНУ-ын эдийн засаг дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгддэгийн зэрэгцээ голлох өрсөлдөөн өрнөж буй хоёр нэр дэвшигчийн хувьд АНУ болон БНХАУ-ын худалдааны харилцаа, төсөв, бодлогын хүү, геополитик зэрэг гол асуудлаар өөр, өөр байр суурийг илэрхийлсэн нь аль нэр дэвшигч ялалт байгуулахаас шалтгаалж санхүү, хөрөнгийн зах зээлд хүчтэй нөлөө үзүүлэх төлөвтэй байна.  

mobile-logo