bnr-0
“АПУ” ХК-ийн цэвэр ашиг ₮108 тэрбумд хүрч, 50 хувиар өсчээ
08 сарын 05, 2024
ХУВААЛЦАХ
  • 2024 оны эхний хагас жилийн байдлаар “АПУ” ХК-ийн борлуулалтын орлого 649.0 тэрбум төгрөгт хүрчээ.
  • Түүнчлэн, нэгж хувьцаанд ₮55 төгрөг буюу нийт ₮58.5 тэрбумыг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

“АПУ” ХК-ийн цэвэр ашиг ₮108 тэрбум хүрч, өмнөх оны мөн үеэс 50%-иар өслөө.

“АПУ” ХК-ийн 2024 оны эхний хагас жилийн байдлаар борлуулалтын орлого 649.0 тэрбум төгрөгт хүрч, 221.0 тэрбум төгрөгийн татвар төлжээ.

Түүнчлэн, “АПУ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл наймдугаар сарын 1-ий өдөр хуралдан компанийн 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд ₮55 төгрөг буюу нийт ₮58.5 тэрбумыг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

“АПУ” ХК нь 1924 онд байгуулагдаж өдгөө 100 жилийн түүхэн ойн баяраа тэмдэглэж байна. 1992 онд Монголын хөрөнгийн биржид бүртгэгдэж нээлттэй хувьцаат компани болсон юм.  

mobile-logo