bnr-0
Мадоннагийн 1989 онд цацагдаж байсан “Like a Prayer” дууны борлуулалт 3800 гаруй хувиар өслөө
09 сарын 20, 2024
ХУВААЛЦАХ
АНУ-ын поп дуучин Мадоннагийн 1989 онд цацагдаж байсан “Like a Prayer” дууны борлуулалт огцом сэргэж, 3800 гаруй хувиар өслөө. 

АНУ-ын поп дуучин Мадоннагийн 1989 онд цацагдаж байсан “Like a Prayer” дууны борлуулалт огцом сэргэж, 3800 гаруй хувиар өслөө. 

Энэ оны долдугаар сард нээлтээ хийсэн бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой R-rated киногоор шалгараад буй Deadpool & Wolverine бүтээлийн эгзэгтэй хэсэгт “Like a Prayer” дуу тоглогддог бөгөөд ийнхүү Мадоннагийн дуу дахин нэг удаа дэлхий даяар хит болоод байгаа аж.

Уг боломжийг ашиглан Мадонна “Like a Prayer” цомгоо мөнгөн пянз хэлбэрээр дахин худалдаанд гаргаж, пянзны борлуулалт өнгөрсөн долоо хоногт 3800 гаруй хувиар өссөн байна.

1980-аад онд цацагдаж байсан бүтээл тухайн үедээ АНУ-д 2000 гаруй хувь борлогдсон байдаг бол анхлан гаргасан амжилтаа 35 жилийн дараа ахиулаад буй.   

mobile-logo