bnr-0
Тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 3-3.5 сая төгрөг болгон нэмнэ
04 сарын 11, 2024
ХУВААЛЦАХ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Мөнгөн завьяа” дэлгүүрийн урд талын нүхэн гарц орчимд өнөөдөр холбогдох албаныхантай ажиллах үеэрээ ийнхүү тохижилт үйлчилгээний ажилтнуудад тулгарч буй асуудлыг хөндсөн байна.

Наймдугаар сарын 1-нээс тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 1000 доллартой дүйцэхүйц буюу 3-3.5 сая болгон нэмэх чиглэлээр холбогдох тооцоо, судалгааг хийж танилцуулахыг дүүргийн удирдлагуудад даалгахаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдэгдлээ.

Тэрбээр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Мөнгөн завьяа” дэлгүүрийн урд талын нүхэн гарц орчимд өнөөдөр холбогдох албаныхантай ажиллах үеэрээ ийнхүү тохижилт үйлчилгээний ажилтнуудад тулгарч буй асуудлыг хөндсөн байна. Харилцан нэгнийхээ хөдөлмөрийг хүндэтгэж, иргэд өөрсдийн амьдарч буй орчноо цэвэр цэмцгэр байлгахад туслахыг тэрбээр хүсэж, зөрчил гаргасан хүмүүст хариуцлага тооцдог болох ёстойг онцолсон байна.   

 

mobile-logo