- Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийслэлд метро байгуулах төслийг эхлүүлээд буй.
- Тендерт оролцохоор дотоодын болон гадаадын 27 аж ахуйн нэгж материалаа ирүүлснийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.
- Хоёр үе шаттай зохион байгуулагдаж буй тус тендерийн эхний шатны шалгаруулалтыг хийж, хоёрдугаар шатны тендерийг ирэх сард зарлах юм байна.

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийслэлд метро байгуулах төслийг эхлүүлээд буй. Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро байгуулах эл тендер нийт 8.17 их наяд төгрөгийн төсөвтэй.
Тэгвэл уг төслийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх нэгдүгээр шатны тендерийг өнгөрсөн оны аравдугаар сард зарлаж, өнөөдөр нээлээ.
Тендерт оролцохоор дотоодын болон гадаадын 27 аж ахуйн нэгж материалаа ирүүлснийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ. Үүнд:
• China Railway 20th Bureau Group Co. Ltd
• China Second Metallurgy Group Co. Ltd
• LS Electric Co. Ltd
• Poly Changde Engineering Co. Ltd
• Hyundai Rotem Company
• CRRS Dalian Co. Ltd
• Акционерное общество "Дороги и Мосты"
• Power Construction Corporation of China Co. Ltd
• Макс рөүд ХХК
• Dawonsys Co. Ltd
• Samsung C and T Corporation
• Larsen and Toubro Limited
• Арж Капитал ХХК
• STraffic Co. Ltd
• Kolan Global Corporation
• Ilsung Construction Co. Ltd
• China Railway Group Limited
• China Gezhouba Group Company Limited
• Daeati Co. Ltd
• Си Эм И Си инженеринг ХХК
• ALSTOM Transport SA
• Norinco International Cooperation
• Woojin Industrial Systems Co. Ltd
• China First Highway Engineering Company Limited
• China State Construction Engineering Corp. Ltd
• Барилга Уран Дизайн энд Инженеринг ХХК
• Shandong Luqiao Group Co. Ltd компани
Хоёр үе шаттай зохион байгуулагдаж буй тус тендерийн эхний шатны шалгаруулалтыг хийж, хураангуй жагсаалтад багтсан аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах ба хоёрдугаар шатны тендерийг ирэх сард зарлах юм байна.
Метро барих төслийн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчээр БНСУ-ын Dohwa Engineering Co.Ltd-ын ахалсан түншлэл шалгарч, гэрээлсэн билээ.