АНУ-ын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа есдүгээр сард буурсан үзүүлэлттэй гарлаа. Тус улсын эрэлт болон ажил эрхлэлт буурсантай холбогдуулан ийнхүү үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зургаа дахь сардаа дараалан буурлаа.
АНУ-ын Хангамжийн менежментийн хүрээлэнгийн (ISM) үйлдвэрийн хэмжигч 50 аас доош буюу 47.2 үзүүлэлттэй гарсан байна.
АНУ-ын мөнгөний бодлого, сонгуулийн тодорхойгүй байдлаас үүдэн компаниуд хөрөнгийн болон бараа материалд хөрөнгө оруулах хүсэлгүй байгааг харуулж байгаа тул эрэлт бага хэвээр байна хэмээн ISM-ийн Үйлдвэрлэлийн Бизнесийн Судалгааны дарга Тимоти Фиоре дурдлаа.
Есдүгээр сард эхэлсэн Boeing компанийн ажилчдын ажил хаялт нь агаарын тээврийн хэрэгслийн салбарын өсөлтөд сөргөөр нөлөөлөөд буй.
Тус улсын бодлого боловсруулагчид хөдөлмөрийн зах зээлийн хямралаас сэргийлэх үүднээс бодлогын хүүгээ үргэлжлүүлэн бууруулах төлөвтэй байгааг салбарын мэргэжилтнүүд дурдлаа.