- Туршилтын хүрээнд гуравдугаар терминалаар нэвтэрч буй Сингапурын оршин суугчид шинэ хөтөлбөрт заасан эгнээгээр нэвтэрч, паспортоор бус нүд, нүүрний биометрийн системийг ашиглан тус улсад нэвтрэх боломжтой хэмээн Сингапурын Цагаачлалын алба мэдэгдлээ.
- Түүнчлэн гадаадын иргэд ч мөн Сингапур улсаас гарч буй тохиолдолд уг системээр дамжин өнгөрөх боломжтой юм.
Сингапурын Чанги нисэх онгоцны буудал паспортын оронд биометрийн өгөгдөл (нүд, царай таних) ашиглах боломжтой гадаад паспортгүй цагаачлалын шинэ системийг туршиж эхэллээ.
Өнөөдрөөс эхлэн Сингапурын Чанги нисэх онгоцны буудалд зарим зорчигчид цагаачлалын бүртгэлээ баталгаажуулахын тулд паспортоо үзүүлэх шаардлагагүй болж байгаа аж. Туршилтын хүрээнд гуравдугаар терминалаар нэвтэрч буй Сингапурын оршин суугчид шинэ хөтөлбөрт заасан эгнээгээр нэвтэрч, паспортоор бус нүд, нүүрний биометрийн системийг ашиглан тус улсад нэвтрэх боломжтой хэмээн Сингапурын Цагаачлалын алба мэдэгдлээ.
Хөтөлбөрт тодорхойлсон “оршин суугчид” гэх бүртгэлд тус улсын иргэд, байнгын оршин суугч, урт хугацааны оршин суух эрх эзэмшигчид хамаарах аж.
Уг хөтөлбөрийг 2024 оны арванхоёрдугаар сар гэхэд Чанги нисэх онгоцны буудлын бүх терминалууд, мөн Сингапурын Селетар нисэх онгоцны буудал, Марина Бэй аяллын төв зэрэгт нэвтрүүлэх болно гэж Сингапурын эрх баригчид мэдэгдэв.
Түүнчлэн гадаадын иргэд ч мөн Сингапур улсаас гарч буй тохиолдолд уг системээр дамжин өнгөрөх боломжтой юм.
2026 оны эхээр аялагчдын 95 хувь нь автомат эгнээгээр цагаачлалын бүртгэлээ хийх боломжтой болно гэж Сингапурын цагаачлалын албаныхан онцоллоо.