bnr-0
“Говь” брэнд АНУ-ын “Macy’s” сүлжээ дэлгүүрээр худалдаалагдаж эхэллээ
01 сарын 14, 2025
ХУВААЛЦАХ
  • “Говь” брэнд АНУ-ын 167 жилийн түүхтэй, 500 гаруй салбар дэлгүүртэй, онлайн худалдаагаараа тэргүүлэгч "Macy’s" дэлгүүрээр дамжуулан энэ сарын 9-ний өдрөөс эхлэн бүтээгдэхүүнээ худалдаалж эхэллээ.
  • Өдгөө тус компани Герман, Польш, Швейцарь, ОХУ зэрэг 12 улсад 50 гаруй салбар дэлгүүртэй үйл ажиллагаа явуулж байна.
44 жилийн түүхтэй үндэсний ууган үйлдвэрлэгч “Говь” брэнд олон улсын зах зээлд үйл ажиллагаагаа амжилттай тэлсээр байна.

44 жилийн түүхтэй үндэсний ууган үйлдвэрлэгч “Говь” брэнд олон улсын зах зээлд үйл ажиллагаагаа амжилттай тэлсээр байна.

Монголын үндэсний өв уламжлалыг орчин үеийн загвартай хослуулан урласан бүтээгдэхүүнээ “Говь” брэнд АНУ-ын 167 жилийн түүхтэй, 500 гаруй салбар дэлгүүртэй, онлайн худалдаагаараа тэргүүлэгч "Macy’s" дэлгүүрээр дамжуулан энэ сарын 9-ний өдрөөс эхлэн худалдаалж эхэлжээ.

Өдгөө тус компани Герман, Польш, Швейцарь, ОХУ зэрэг 12 улсад 50 гаруй салбар дэлгүүртэй үйл ажиллагаа явуулж байна. “Говь” брэнд ийнхүү зах зээлээ тэлж буй нь монгол ноолуурын үйлдвэрлэлийн нэр хүндийг улам тэлж, дэлхийн зах зээлд өөрийн байр суурийг бэхжүүлэх томоохон алхам юм.   

 

mobile-logo