bnr-0
“Dell” болон “Palantir” компани S&P 500 индекст шинээр бүртгэгдлээ
09 сарын 09, 2024
ХУВААЛЦАХ
  • АНУ-ын хөрөнгийн биржид бүртгэлтэй зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч 500 компаниас бүрддэг S&P 500 индекст технологийн “Dell” болон “Palantir” компани нэгдэхээр болсныг “S&P Global” мэдэгдлээ.
  • Компьютер, сервер үйлдвэрлэгч “Dell”-ийн хувьд 1996-2013 онд тус индекст багтаж байсан бөгөөд ийнхүү зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч 500 компанийн эгнээнд эргэн нэгдлээ.
Программ хангамж үйлдвэрлэгч “Palantir” компани нь “American Airlines”-ийн оронд орж байгаа бол “Dell” компани “Etsy”-г орлож байгаа аж. 

АНУ-ын хөрөнгийн биржид бүртгэлтэй зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч 500 компаниас бүрддэг S&P 500 индекст технологийн Dell болон Palantir компани нэгдэхээр болсныг S&P Global мэдэгдлээ. Уг мэдэгдэл гарснаар тус компаниудын хувьцааны ханш 7 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Программ хангамж үйлдвэрлэгч Palantir компани нь American Airlines-ийн оронд орж байгаа бол Dell компани Etsy-г орлож байгаа аж. 

Компьютер, сервер үйлдвэрлэгч “Dell”-ийн хувьд 1996-2013 онд тус индекст багтаж байсан бөгөөд ийнхүү зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч 500 компанийн эгнээнд эргэн нэгдлээ.

“Dell” 2019 оноос хойш бараг улирал бүр ашигтай ажиллаж байгаа юм. Тус компанийн хувьцааны ханш 2019 онд 90 хувийн өсөлтийг үзүүлж байсан бол энэ жил 33 хувиар өсөөд буй.   

mobile-logo