bnr-0
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ хуралдаж ногдол ашиг олгох эсэхийг шийдэх эцсийн хугацаа маргааш
02 сарын 18, 2025
ХУВААЛЦАХ
  • "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн ТУЗ хуралдаж ногдол ашиг олгох, эсэхийг шийдэх хугацаа маргааш дуусаж байгаа юм байна.
  • 2024 оны хүлээгдэж буй цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тохиолдолд нэгж хувьцаанд ногдох дүн 350 төгрөг буюу албан татвар суутгасны дараах дүнгээр 337.7 мянган төгрөг олгохоор тооцоо гарчээ. Эхний ээлжийн 135 мянган төгрөгийг оны өмнө иргэдийн дансанд шилжүүлсэн.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөл (ТУЗ) өнөөдөр хуралдах юм байна. Хэрэв хуралдвал 1072 хувьцааны ногдол ашиг олгох, эсэхийг шийднэ гэж албаны хүн мэдээллээ. 

Санхүүгийн жил өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болж, жилийн эцсийн тайлан энэ сарын 9-нд гарч дуусжээ. Аудитын хороо ч хуралдсан байна. Улмаар ТУЗ хуралдах буюу ногдол ашиг олгох, эсэхийг шийдэх хугацаа маргааш дуусаж байгаа юм байна. 

"Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2022 оны цэвэр ашгаасаа 1072 хувьцаа эзэмшиж буй иргэнд бүрд 104.0 мянган төгрөг,

2023 оны цэвэр ашгаас 256.0 мянган төгрөгийн ногдол ашиг тус тус хуваарилж байсан.

2024 оны хүлээгдэж буй цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тохиолдолд нэгж хувьцаанд ногдох дүн 350 төгрөг буюу албан татвар суутгасны дараах дүнгээр 337.7 мянган төгрөг олгохоор тооцоо гарчээ.  Эхний ээлжийн 135 мянган төгрөгийг оны өмнө иргэдийн дансанд шилжүүлсэн.

Цагаан сарын өмнө бэлэн мөнгөний эрэлт эрс нэмэгддэг. Энэ үед ногдол ашиг хуваарилбал иргэдэд хэрэгтэй. Гэхдээ эдийн засагт эргээд инфляцад нөлөөлөх сөрөг үр дагавар байхыг үгүйсгэх газаргүй. Гэтэл зарим хүн төмөр замын санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК санхүүжүүлэх тул энэ хавар Засгийн газарт мөнгө их хэрэгтэй тул олголгүй харзнаж байгаа байх гэсэн таамгийг ч хэлж байсан. Маргааш гэхэд бүх юм тодорхой болно.  

mobile-logo