bnr-0
Ногдол ашгийг хоёр хувааж иргэдийн дансанд шилжүүлнэ
02 сарын 19, 2025
ХУВААЛЦАХ
  • Ногдол ашгийн мөнгийг улирал тутамд иргэдийн дансанд шилжүүлж байхаар шийдлээ гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдэгдлээ.
  • Эхний 100 мянган төгрөгийг одоо өгөх бол харин үлдсэн 100 мянган төгрөгийг дөрөвдүгээр сард шилжүүлэх байдлаар цаашдаа улиралд нэг удаа хуваарилна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд 1072 хувьцааны ногдол ашиг хуваарилах талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн удирдлагын танилцуулгыг сонсож дараах шийдвэрийг гаргажээ. 

Компанийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, менежментийг нь сайжруулж, нүүрсээ биржээр зардаг болсноор иргэдэд 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртээх боломж бүрдсэн гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан. 

Ингээд 2024 оны арванхоёрдугаар сард эхний 121 мянган төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлсэн. Тэгвэл одоо ногдол ашгийн мөнгийг улирал тутамд иргэдийн дансанд шилжүүлж байна гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдэгдлээ.

Үүнийгээ инфляцыг өдөөхгүй бас үйлдвэртээ эргээд хэвийн үйл ажиллагаа нь алдагдах хэмжээний санхүүгийн дарамт болохгүй зөв зохицуулалт гэж танилцуулсан. Нийт 350 мянган төгрөгийн ногдол ашгаас татвар суутган, 337 мянган төгрөгийг гурав хувааж олгохоор шийдвэрлэсэн. Эхний хэсгийг өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд хуваарилсан бол үлдсэнийг нь хоёр хувааж, энэ оны нэг, хоёрдугаар улиралд иргэдийн дансанд шилжүүлэх аж. Ногдол ашгийн хоёр дахь хэсгийг Цагаан сараас өмнө өгөх бол харин үлдсэн хувийг дөрөвдүгээр сард шилжүүлэх юм байна.

mobile-logo