bnr-0
NASA-гийн эрдэмтэд мөсөн дор 30 метрийн гүнд булагдсан "хот"-ыг илрүүлжээ
11 сарын 29, 2024
ХУВААЛЦАХ
  • Гринландын мөсөн дор 30 метрийн гүнд булагдсан "хот"-ыг NASA-гийн эрдэмтэд илрүүлжээ. 
  • Хүйтэн дайны үеийн орхигдсон цэргийн байгууламж болох Camp Century-ийг өнгөрсөн дөрөвдүгээр сард NASA-гийн Gulfstream III хөлөг мөсөн дор 30 метрийн гүнээс илрүүлсэн юм.
Camp Century нь "мөсөн доорх хот" байхаар бүтээгдсэн цэргийн байгууламж бөгөөд Дани улсаас гурав дахин том талбайтай юм.

Гринландын мөсөн дор 30 метрийн гүнд булагдсан "хот"-ыг NASA-гийн эрдэмтэд илрүүлжээ. 

Сансрын агентлагийн мэдээлснээр радарын технологи нь арлын бүс нутаг дахь тундрийн мөсний гүнээс хүний бүтээсэн байж болзошгүй байгууламжийн шинж тэмдгийг илрүүлжээ.

Хүйтэн дайны үеийн орхигдсон цэргийн байгууламж болох Camp Century-ийг өнгөрсөн дөрөвдүгээр сард NASA-гийн Gulfstream III хөлөг мөсөн дор 30 метрийн гүнээс илрүүлсэн юм. Харин уг “хот”-ын үргэлжлэл хэсгийг ийнхүү дахин илрүүлээд буй. 

Camp Century нь "мөсөн доорх хот" байхаар бүтээгдсэн цэргийн байгууламж бөгөөд Дани улсаас гурав дахин том талбайтай юм. АНУ-ын армийн инженерүүд Ерөнхийлөгч асан Дуайт Д.Эйзенхауэрын захиалгаар уг байгууламжийг барьж байсан аж.   

mobile-logo