bnr-0
Нарны эрчим хүч үйлдвэрлэлийг 60 хувиар өсгөх шинэ технологи хэрэглээнд нэвтэрнэ
10 сарын 14, 2024
ХУВААЛЦАХ
  • Эрдэмтэд нарны эрчим хүчний хувиргалтыг дээд түвшинд хүргэх шинэ технологийг зохион бүтээжээ.
  • Харин ирээдүйд тандем нарны зай хэмээх шинэ технологийг ашигласнаар нарны зайн хавтангууд 34 хувийн үр ашигтай ажиллах боломжтой болох юм.
LONGi-ийн судлаачдын баг цахиур болон перовскит материалыг хослуулсан шинэ тандем нарны зайг бүтээжээ.

Эрдэмтэд нарны эрчим хүчний хувиргалтыг дээд түвшинд хүргэх шинэ технологийг зохион бүтээжээ. Дэлхий дахинаа ашиглагдаж байгаа нарны хавтангууд нарны гэрлийн 20-22 хувийг цахилгаан эрчим хүч болгон хувиргах хүчин чадалтай аж. Харин ирээдүйд тандем нарны зай хэмээх шинэ технологийг ашигласнаар нарны зайн хавтангууд 34 хувийн үр ашигтай ажиллах боломжтой болох юм.

Одоогийн байдлаар бараг бүх нарны хавтанг цахиураар хийдэг бөгөөд цахиур нь найдвартай түүхий эд боловч түүний ашиглагдах боломжтой үр өгөөж нь 29 хувь хүртэл хязгаарлагддаг байна.

Уг хязгаарлалтыг эвдэх үүднээс эрчим хүчний аварга LONGi-ийн судлаачдын баг цахиур болон перовскит материалыг хослуулсан шинэ тандем нарны зайг бүтээсэн талаар Nature сэтгүүлд дурджээ.

Перовскит нарны материал нь цахиураас илүү өндөр энергитэй цэнхэр гэрлийг илүү үр дүнтэй өөртөө шингээдгээрээ давуу талтай юм. Ингэснээр эрчим хүчний алдагдлаас зайлсхийж, нийт тандемийн үр ашиг нэмэгддэг байна.   

mobile-logo