bnr-0
2009 онд гал түймэрт шатсан бүтээлүүдийг AR-ын тусламжтай дахин үзүүлнэ
11 сарын 18, 2024
ХУВААЛЦАХ
  • Монголын уран зургийн галерей “AR Gallery-Үнэт бүтээлүүд” төслийг санаачлан хэрэгжүүлж олон нийтэд танилцуулахад бэлэн болоод байна.
  • Тус төслийн зорилго нь галын гэмтэлтэй уран зургийг AR технологийн тусламжтайгаар анхны эх бүтээлээр нь сэргээн үзэх, Монголын улсын түүх соёлын хосгүй үнэт бүтээлийн дүрүүдтэй бодитоор танилцах боломжийг үзэгчдэд олгох юм.
Тус үзэсгэлэнд галын гэмтэлтэй 25 уран зураг, хосгүй үнэт таван бүтээл дэглэгдэнэ.

2009 оны тавдугаар сарын 19-ний өдөр Монголын уран зургийн галерейн уран зургийн сан хөмрөг гал түймэрт автаж Монголын дүрслэх урлагийн сор болсон 1000 орчим бүтээл өртсөн байдаг.

Галд өртсөн бүтээлүүд нь Монголын түүх, нийгмийн байдал, ахуйн болон байгалийн сэдэвт, хөрөг зургууд, орчин үеийн чиглэлийн бүтээлүүд байсан билээ. Тэгвэл Монголын уран зургийн галерей “AR Gallery-Үнэт бүтээлүүд” төслийг санаачлан хэрэгжүүлж олон нийтэд танилцуулахад бэлэн болоод байна. Тус төслийн зорилго нь галын гэмтэлтэй уран зургийг AR технологийн тусламжтайгаар анхны эх бүтээлээр нь сэргээн үзэх, Монголын улсын түүх соёлын хосгүй үнэт бүтээлийн дүрүүдтэй бодитоор танилцах боломжийг үзэгчдэд олгох юм. Хосгүй үнэт бүтээлүүд нь AR технологид суурилсан сонирхолтой дэглэлттэй байхаас гадна англи, монгол болон дохионы хэлээр тайлбарладаг “Виртуал тайлбарлагч”-тай байна. Тус үзэсгэлэнд галын гэмтэлтэй 25 уран зураг, хосгүй үнэт таван бүтээл дэглэгдэх бөгөөд тусгай үзэсгэлэнг 2024 оны арванэгдүгээр сарын 18-аас арванхоёрдугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм байна.  

mobile-logo