bnr-0
Хятадын экспортын өсөлт шинжээчдийн таамаглалд хүрсэнгүй
10 сарын 14, 2024
ХУВААЛЦАХ
  • Хятадын экспорт есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар өсөж, шинжээчдийн таамаглалаас доогуур үзүүлэлт гарлаа.
  • Тус улсын хэрэглээний үнийн үндсэн индекс есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар өссөн нь 2021 оны хоёрдугаар сараас хойших хамгийн удаашралтай өсөлт болоод буй. 
Хятадын экспорт есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар өсөж, шинжээчдийн таамаглалаас доогуур үзүүлэлт гарлаа.

Хятадын экспорт есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар өсөж, шинжээчдийн таамаглалаас доогуур үзүүлэлт гарлаа. Харин импорт тус хугацаанд 0.9 хувиар өсөх төлөвтэй байсан бол 0.3 хувиар тэлсэн байна. 

Тус улсын хэрэглээний үнийн үндсэн индекс есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар өссөн нь 2021 оны хоёрдугаар сараас хойших хамгийн удаашралтай өсөлт болоод буй. 

Хятадын Үндэсний статистикийн газраас ирэх баасан гарагт энэ оны гуравдугаар улирлын ДНБ, жижиглэнгийн худалдаа, аж үйлдвэрийн үйлдвэрлэл зэрэг мэдээллийг танилцуулах хүлээлттэй байна.   

mobile-logo