bnr-0
"Сүү" ХК-ийн цэвэр ашиг ₮12.2 тэрбумд хүрч, 37 хувиар өслөө
07 сарын 26, 2024
ХУВААЛЦАХ
  • "Сүү" ХК-ийн 2024 оны эхний хагас жилийн байдлаар борлуулалтын орлого ₮69.0 тэрбумд хүрчээ.
  • 1958 оноос эхлэн энэ жил 66 дахь жилдээ үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа компани бөгөөд өдгөө 10,000 гаруй хувьцаа эзэмшигчтэй.
  • Эдгээр хувьцаа эзэмшигчэд өөрийн хөрөнгийн 1 төгрөг бүрээс 0.21 төгрөгийн өгөөж хүртэж байна.
"Сүү" ХК нь Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас 2019 онд авсан 28 тэрбум төгрөгийн зээлээ бүрэн төлсөн байна.

"Сүү" ХК-ийн цэвэр ашиг ₮12.2 тэрбум хүрч, өмнөх оны мөн үеэс 37%-иар өслөө

"Сүү" ХК-ийн 2024 оны эхний хагас жилийн байдлаар борлуулалтын орлого ₮69.0 тэрбумд хүрч, цэвэр ашиг 37 хувиар өсөж, ₮12.2 тэрбумд хүрчээ. 

Монгол Улсын ууган үйлдвэр "Сүү" ХК нь 1958 оноос эхлэн энэ жил 66 дахь жилдээ үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа компани бөгөөд өдгөө 10,000 гаруй хувьцаа эзэмшигчтэй.

Ашигт ажиллагааны өсөлтийн нөлөөллөөр өөрийн хөрөнгийн өгөөж  21% хүрсэн ба өмнөх оны мөн үеэс 1 нэгж хувиар өссөн байна. Энгийнээр хэлбэл, эдгээр хувьцаа эзэмшигчэд өөрийн хөрөнгийн 1 төгрөг бүрээс 0.21 төгрөгийн өгөөж хүртэж байна гэсэн үг юм. 

Түүнчлэн, "Сүү" ХК нь Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас 2019 онд авсан 28 тэрбум төгрөгийн зээлээ 2024 оны нэгдүгээр улиралд багтаан бүрэн төлсөн байна.

mobile-logo