- Уул уурхай, олборлолтын салбарын хувьд 15.6 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 85.8 мянган төгрөгөөр, аж үйлдвэрлэл, барилгын салбарынх 3.8 сая төгрөг болж, 199.4 мянган төгрөгөөртус тус өссөн байна.
- Хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарын нэг хүнд ногдох хөдөлмөрийн бүтээмж буурчээ.
- Ажил хийж байгаа нэг хүнд ногдох хөдөлмөрийн бүтээмж 1.3 хувь буюу 76.5 мянган төгрөгөөр өсчээ.
Тухайн улсын хөгжлийг илтгэх гол үзүүлэлт нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн буюу хөдөлмөрийн бүтээмж байдаг.
Нэг ажиллагчид ногдох ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2024 оны гуравдугаар улиралд 5.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 76.5 (1.3%) мянган төгрөгөөр өссөн байна.
Хөдөлмөрийн хөлс хамгийн өндөр эсвэл хамгийн олон хүн ажилладаг дөрвөн салбараар авч үзвэл, нэг хүнд ногдох нэмэгдэл өртөг буюу хөдөлмөрийн бүтээмж 2024 оны эхний есөн сард өмнөх оны мөн үеэс уул уурхай, олборлолтын салбарт өссөн бол, үйлдвэрлэл, барилга, үйлчилгээ, хөдөө аж ахуйн салбарт эсрэгээрээ өмнөхөөс буурчээ.
Тухайлбал, уул уурхай, олборлолтын салбарын хувьд 15.6 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 85.8 (0.6%) мянган төгрөгөөр өссөн бол үйлдвэрлэл , барилгын салбарынх 3.8 сая төгрөг болж, 199.4 (5.0%) мянган төгрөгөөр өссөн статистик дүн гарчээ.
Харин үйлчилгээний салбарынх 5.4 сая төгрөг болж 102.2(1.8%) мянган төгрөгөөр, хөдөө аж ахуйн салбарынх 2.5 сая төгрөг болж, 288.9 (10.2%) сая төгрөгөөр тус тус буурчээ. Энэ хоёр салбарт хөдөлмөрийн бүтээмж оны эхний есөн сард сул байсан гэсэн дүн гарчээ.