bnr-0
Ихэнх түүхий эдийн ханш өсөж, харин газрын тосны ханш унах төлөвтэй байна
11 сарын 18, 2024
ХУВААЛЦАХ
  • Газрын тосны салбарт өрсөлдөөн хүчтэй явагдаж, 2025 онд нэг баррель түүхий тос 60 ам.доллар байна гэж таамаглаж байна.
  • Олон улсад нэг өдөрт нэг сая баррель газрын тос хэрэглэдэг бол одоо 1.5 сая баррелийг олборлож илүүдэл үүсээд байна.
  • АНУ, Канад олборлолтоо улам нэмэгдүүлбэл нэг баррель нь 40 ам.доллар болж буурах магадлалтайг ч үгүйсгэхгүй байна.

Эдийн засагчид 2025 онд газрын тосны зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл үүсэж, үнэ буурах магадлал өндөр байгааг бичиж эхэллээ.

OPEC+ одоогийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө үргэлжлүүлсээр байвал зах зээл дээр газрын тосны илүүдэл  дахин өсөж өдөрт 1.6 сая орчим баррельд хүрэх магадлалтай аж.  Газрын тосны эрэлтийг өдөрт дунджаар  сая баррелиас хэтрэхгүй гэж үзэж байна.  

Тиймээс ирэх онд Brent газрын тосны үнэ дунджаар нэг баррель нь 60 орчим ам.долларт байх магадлалтай гэсэн хүлээлт өндөр байна.

Газрын тосны салбарт тоглогч олон болж нэмэгдэхийн хэрээр үнийн өрсөлдөөн хурц явагдаж байна. OPEC+ бүлгээс гадна АНУ, Канад,  Бразил зэрэг томоохон үйлдвэрлэгчид нийлүүлэлтээ нэмэх төлөвлөгөөтэй байгаа нь нийлүүлэлтийн илүүдлийг нэмж, үнийн уналтыг улам гүнзгийрүүлж болзошгүй. 

OPEC+ ийн гишүүн орнууд үнээ барихын тулд нийлүүлэлтээ бууруулах стратегийг энд онд баримталж байсан. Гэвч тэдний урьдчилан төлөвлөж байснаар нийлүүлэлтийг танах замаар ханшаа тогтоон барих төлөвлөгөө нь хэрэгжихгүй байна. 

Мөн OPEC 2025 онд дэлхийн газрын тосны эрэлтийн өсөлтийн таамаглалаа өдөрт 1.6 сая баррелиас 1.5 сая баррель болгон бууруулжээ.

АНУ-ын шинэ ерөнхийлөгч газрын тосны үйлдвэрлэлд “Өрөмд дахин Өрөмд” бодлогыг баримталж,  эрчим хүчний үнийг хямдруулах зорилт тавьж байгаа аж. Ингэснээр нийлүүлэлтийн илүүдэл үүсэж бүр нэг баррель нь 40 ам.долларт хүрэх муухан ирээдүй хүлээж байгааг шинжээчид үгүйсгэхгүй байна.  

mobile-logo