bnr-0
АНУ-ын технологийн томоохон компаниудын зах зээлийн үнэлгээ 1 их наяд ам.доллароор буурлаа
08 сарын 06, 2024
ХУВААЛЦАХ
  • АНУ-ын эдийн засгийн өсөлт удаашралтай гарсантай холбогдуулан технологийн томоохон компаниудын зах зээлийн үнэлгээ даваа гарагт ойролцоогоор 1 их наяд ам.доллароор буурлаа.
  • “Nvidia” компанийн зах зээлийн үнэлгээ нээлтийн арилжаагаар 300 гаруй тэрбум ам.доллароор буурсан байна.
  • Арилжаа нээгдэх үеэр “Apple”-ийн зах зээлийн үнэлгээ 162 тэрбум ам.доллароор, “Amazon”-ийн үнэлгээ 72 тэрбум ам.доллароор тус бүр буурсан үзүүлэлттэй байна.
“Nvidia” компанийн зах зээлийн үнэлгээ нээлтийн арилжаагаар 300 гаруй тэрбум ам.доллароор буурсан байна.

АНУ-ын эдийн засгийн өсөлт удаашралтай гарсантай холбогдуулан технологийн томоохон компаниудын зах зээлийн үнэлгээ даваа гарагт ойролцоогоор 1 их наяд ам.доллароор буурлаа. 

Nvidia компанийн зах зээлийн үнэлгээ нээлтийн арилжаагаар 300 гаруй тэрбум ам.доллароор буурсан байна. Чип үйлдвэрлэгчийн хувьцааны ханш 6.4 хувиар буурч, 168 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ.

Саяхан зах зээлийн үнэлгээ нь 3 их наяд ам.долларыг давж, богино хугацаанд Microsoftболон Apple-ийг тэргүүлэн дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани болсон Nvidia-ийн одоогийн үнэлгээ 2.5 их наяд ам.доллароос бага байна. 

Арилжаа нээгдэх үеэр Apple-ийн зах зээлийн үнэлгээ 162 тэрбум ам.доллароор, Amazon-ийн үнэлгээ 72 тэрбум ам.доллароор тус бүр буурсан үзүүлэлттэй байна. 

Nikkei 225 индекс 12.4 хувиар буурч, 1987 оноос хойших хамгийн доод түвшинд хүрээд буй. Түүнчлэн биткойны ханш 11 хувиар унаснаар криптовалют болон бусад холбогдох хувьцаануудын ханшид ч мөн нөлөөлөөд буй.   

mobile-logo